Боодог хийж сурмаар байна уу?

Home/Зөвлөгөө/Боодог хийж сурмаар байна уу?

Боодог хийж сурмаар байна уу?

боодог1Боодгийг гол төлөв ямаа, тарваганы махаар хийнэ. Боодог хийх малын махнаас ясыг битүү шулан авч махыг нь арьсанд үлдээнэ. Гэдэс дотор, ясыг нь бүрэн авч махыг нь арьсанд нь үлдээх хэрэгтэй. Түргэн болгохын тулд цул махыг жижиглэн хэрчиж нимгэлнэ. Ингэж битүү туламлаж өвчсөний дараа арьсны онгорхой  хэсгийг бөхөлж битүүлээд хорхог хийхтэй адил амталж халуун чулуу, шулсан ясаа үелэн хийж зайлан дүүргэнэ. Амыг нь сайн боож битүүлээд хэвтүүлэн гараараа зөөлөн бөмбөрүүлэн алгадаж хэд хэдэн удаа хөрвүүлээд үсийг зулгаахад аяндаа зулгарна. Шарахдаа гаднаас аргалын цог дээр тавьж  эргүүлэн жигд халаагаад сайтар цэвэрлэж хусна. Зузаан махтай газарт нь том хавтгай цог тавьж жигнэхгүй бол шүүрхий болно. Гол анхаарах зүйл бол шарж байх үедээ хийг нь үе үе гаргаж байхгүй бол буудах аюул байдаг. Үс үлдээлгүй хусаж цэвэрлэсний дараа усаар угааж сайтар хусаж цэвэрлэнэ. Ийнхүү болгосон боодгийг арьстай нь давхар огтолж иднэ. 

Монгол хоолны шилдэг жорууд-2 /2012/

2016-10-17T22:50:33+00:00 2013 оны 01-р сарын 09|Зөвлөгөө|

Leave A Comment