Богино долгионы зууханд хийж болох хоолнууд 1

//Богино долгионы зууханд хийж болох хоолнууд 1

Богино долгионы зууханд хийж болох хоолнууд 1

Одоо үед бараг бүх айлд байдаг болсон богино долгионы зуух бид нарын хэлж заншсанаар печинд хурдан бөгөөд амттай олон төрлийн хоол хийж болдог. Өглөө эрт ажилдаа явахдаа өөртөө болон гэрийнхэндээ хурдхан амттай өглөөний унд бэлдэж өгч байгаарай.

zurag3Шарсан будаа

Орц: 6 хүний порц

  • 1 аяга цагаан будаа
  • 1+1/2 аяга ус
  • 1 аяга жижиглэн хэрчсэн ногоо (хүссэн ногоогоо хийж болно)
  • 1 ш дундаж хэмжээтэй сонгино хэрчиж бэлдэнэ
  • 2 зүсэм гахайн утсан мах (жижиглэн хэрчинэ)
  • 2 цайны халбага ургамалын тос
  • 1 цайны халбага кетчуп
  • 1 цайны халбага шар буурцагийн сүмс

Хийх арга:

  1. Бүх орцоо богино долгионы зууханд хийж шарах савандаа хийгээд сайтар холино. Богино долгионы зуухаа хамгийн өндөр хэм дээр нь тавиад 20 минут дээр нь тохируулаад шарна.
  2. Хугацаа нь дуусмагц гаргаж ирээд 5 минут хөргөж байгаад идээрэй.

zurag4Шарсан алим

Орц:

Зууханд хийгээ шарж болох тусгай уут хэрэгтэй шүү.

  • 1 жижиг алим (өөрийн хүссэн ямар ч алим байж болно)
  • 1 халбага элсэн чихэр
  • ¼ цайны халбага шанцай
  • ¼ цайны халбага эрдэнэ шишийн цардуул
  • 1 цайны халбага ус
  • Цөөн хэдэн үзэм

Хийх арга:

  1. Эхлээд алимаа хальсална. Хальсалахгүй ч байсан ч болно. Өөрийнхөө дуртайгаараа хийж болно. Бэлдсэн алимаа шоо хэлбэртэй эсвэл нарийхан урт урт хэрчинэ. Хэрчсэнийхээ дараа бэлдсэн уутандаа бусад бүх орцтойгоо нийлүүлж хийгээд сайтар холино.
  2. Уутныхаа амыг хий гарахаар бага зэргийн зайтай боогоорой. Богино долгионы зуухаа хамгийн өндөр хэм дээр нь тавиад 2 минут болгоход л хангалттай. Хэрвээ том алим хэрэглэсэн бол арай удаан байлгаж болно шүү.
  3. Зуухнаас гаргаж ирснийхээ дараа алимаа уутнаас нь болгоомжтой гаргаж ирээрэй. Түлэгдэх аюултай шүү.
2016-10-17T22:46:47+00:00 2015 оны 12-р сарын 30|Зөвлөгөө|

Leave A Comment