Богино долгионы зууханд хийж болох хоолнууд 2

Home/Зөвлөгөө/Богино долгионы зууханд хийж болох хоолнууд 2

Богино долгионы зууханд хийж болох хоолнууд 2

zurag52 минутанд өндөг шарах

Орц:

  • 2 ширхэг өндөг
  • 2 цайны халбага сүү
  • 2 цайны халбага хэрчсэн бяслаг
  • Давс, перц болон өөрийн хүссэн амтлагчаа бэлдэх

Хийх дараалал:

  1. Өндөгөө шаазан аяга юмуу тавганд хийгээд дээрээс нь сүүгээ хийж сайтар холиорой. Зуухаа хамгийн өндөр хэм дээр нь тавиад 45 секунд л болгоно шүү.
  2. Гаргаж ирээд дээрээс нь давс, перц зэрэг бэлтгэсэн амтлагчаа хүссэн хэмжээгээрээ цацаж өгнө. Ингээд л өглөөний унд бэлэн боллоо.

zurag6Богино долгионы зууханд шарсан овьёостой өглөөний унд

Орц:

  • ½ аяга масло
  • ¾ бор элсэн чихэр
  • ¼ зөгийн бал
  • ¼ ус
  • ½ цайны халбага давс
  • ½ шанцай
  • 3 аяга овьёос
  • 1 аяга наран цэцгийн үр
  • 1 аяга алмонд самар
  • 1 аяга үзэм (хүссэн хатаасан жимсээ хийж болно)

Хийх дараалал:

  1. Шанцай, давс, ус, зөгийн бал, бор элсэн чихэр, маслаа нэг саванд хийгээд хооронд нь холино.
  2. Богино долгионы зуухаа хамгийн өндөр хэм дээр нь тавиад 8 минут шарна.Гаргаж ирснийхээ дараа хатаасан жимснээсээ бусад орцуудаа дээрээс нь нэмээд сайтар холино.
  3. Зуухаа ахин хамгийн өндөр хэм дээр нь тавиад 4 минут шараад гаргаж ирнэ. Үлдсэн хатаасан жимсээ дээрээс нь нэмж хийгээд холиорой.
2016-10-17T22:46:47+00:00 2015 оны 12-р сарын 30|Зөвлөгөө|

Leave A Comment