Битүү шарсан элэг

Home/Зөвлөгөө/Битүү шарсан элэг

Битүү шарсан элэг

9897Орц:

  • Үхрийн элэг 180 гр
  • Хонины сүүл 50 гр
  • Гахайн утсан мах 50 гр
  • Өндөг 1 ш
  • Гурил 30 гр
  • Давс 2 гр
  • Сонгино 30 гр
  • Улаан лооль 30 гр
  • Салатны байцаа 30 гр
  • Өргөст хэмх 30 гр
  • Оливын тос 20 гр
  • Төмс 150 гр
  • Чили кетчуп 20 гр
  • Хадны чанамал 10 гр
  • Ворчестр соус 5 гр
  • Лимоны шүүс 5 гр
  • Ногоон сонгино 20 гр
  • Бэлэн төмс 150 гр

Хийх арга:

  1. Хонины сүүл, сонгиныг нимгэн хэрчээд халаасан хайруулын тавганд хамт хуурч шанз бэлтгэнэ. Үхрийн элгийг гадна хальсыг нь хуулж цэвэрлээд хагас зүснэ.
  2. Бэлдсэн шанзаа хийж гаднаас нь давсаар амтлаад гурил, өндөг хольж элгээ бүрж их тосонд шарж болгоно. Салатны навч, улаан лооль, өргөст хэмх, сонгино зэргийг оливын тосоор амтлаад хачир бэлтгэнэ.
  3. Чили кетчуп хадны чанамал ворчестр соус лимоны шүүс зэргийг жигд холиод соус бэлтгэнэ. Бэлэн хөлдүү төмсийг их тосонд шарна. Шарсан элэг шинэ ногоо, шарсан төмс, соусаар хачирлан хоол бэлэн болно.

INFO TV сэтгүүл №310 /2015/

 

2016-10-17T22:47:31+00:00 2015 оны 03-р сарын 16|Зөвлөгөө|

Leave A Comment