Битүүлэх ёсон

Home/Зөвлөгөө/Битүүлэх ёсон

Битүүлэх ёсон

tsagaan_sar_Битүүлэх гэдэг нь билгийн улирлын cap бүрийн гучинд тэнгэрт cap үл үзэгдэх битүү харанхуйгаас үүдэн буурал жилийн отголох өдрийг тэмдэглэхийг хэлнэ. Энэ өдрийг тусгай зан үйлээр үддэг. Мөн хүнээс зээлсэн мөнгө, зоос, эд мал байвал даруйхан эргүүлэн өгөх, хэрэлдэж эв түнжин эвдэрсэн хэн хүнтэй зориуд уулзаж эв эеэ засдаг. Битүүний өмнөх өдөр айл болгон бурхан шүтээнээ тахин, гэр орныхоо тоос шороог гүвж хог буртгийг цэвэрлэдэг. Энэ өдөр эмэгтэйчүүд нь идээ цагаагаа бэлдэж харин эрчүүд нь хүлэг морьдоо барьж хур дэлийг нь засч бэлдэнэ. Битүүний орой өрхийн тэргүүлэгч гэрийнхээ баруун тотгоны дээр цагаан чулуу, сахиусуудын орох үүдийг нээдэг. Мөн зүүн тотгоны дээр өргөс, харгана, шарилж тавьж муу зүгийн ад зэтгэрийн хорлолыг хөөж буцаана. Ингээд шинэ сайхан хувцсаа өмсөцгөөн гал, бурхандаа дээж өргөөд дараа нь битүүлдэг.

Битүүлгийн ёслолын ширээг цагаан идээнээс бүтсэн ааруул, өрөм, хольсон тос тэргүүтнээр чимж, айраг, шимийн архи сөгнөх ёстой. Битүүлгийн ёслолыг үдэш нар жаргасны дараах үдшийн цагаан гэгээнээр эхэлдэг. Энэ үеэр хөрш зэргэлдээ айл, хотлууд нэгнийдээ бууз, шимийн архи, айраг түгээж харилцан хүндэтгэлцдэг учиртай аж. Мөн тухайн айл гэр бүл  шинэ цай чанан цайлж, буузаа идэн ирэх жилийн сайн сайхныг билгэдсэн яриа ярьж, баяр баяслыг хөөргөн дэвжээх учиртай байна. Битүүлгийн идээ будааг хүртэхийн өмнө агшаасан үзэмтэй будааг эхлэн амсах ёстой. Битүүний болон шинийн нэгний өдөр элдэв хэрүүл хэлцлийг цээрлэдэг эртний уламжлалтай.Бас нэг юмуу гурван тоот бууз, баншинд аз турших цагаан мөнгө хийж нэг талаар хар барааныг цайруулах, нөгөө талаар тэр нь оногдсон хүнийг ирэх жилдээ олз омог ихтэй өлзий хишиг дүүрэн явах нь ээ гэж билэгшээдэг.  Битүүлгийн идээ будаанаас цадтал идэж, ууж гүйцсэний хойно шөнө дүл өнгөртөл ширээ, ширдэгний олон тоглоомоор нааддаг бөгөөд голдуу шагайгаар алаг мэлхий өрөхийг эрхэм дээд гэж үздэг. Битүүнд идэх хоол нь голдуу битүү хар, бор идээ, шинийн нэгэнд идэх зоог ундаа нь голдуу цагаан идээ цагаалга байдаг.

Монгол хоолны шилдэг жорууд-2

2016-10-17T22:50:29+00:00 2013 оны 01-р сарын 25|Зөвлөгөө|

Leave A Comment