Бидний сайн мэдэхгүй зарим жимсний тухай

Home/Зөвлөгөө/Бидний сайн мэдэхгүй зарим жимсний тухай

Бидний сайн мэдэхгүй зарим жимсний тухай

blue bananaАлим, гүзээлзгэнэ, банана, самар, жүрж. Эдгээр жимсийг бид бүхэн өдөр тутамдаа хэрэглэж, эдгээрийн ач тус, амин дэмийг  маш сайн мэддэг билээ. Харин эсрэгээрээ бид бүхний /Монголчууд/ тэр бүр сайн мэдэхгүй жимс жимсгэнэ, хүнсний ногоонууд бас цөөнгүй байдаг. Энэ удаад сонин содон нэртэй, өнгө төрхтэй цөөн төрлийн  жимс жимсгэний талаар танилцуулахаар бэлдлээ.

Үүнд:

Карамбола

карамболаХятад анагаах ухаанд Карамбола жимс нь халуун бууруулж хорыг тайлан, шээсийг тэтгэх ба халуун салхины ханиалга, шүд өвдөх, ам хөндийн шархлаа, шээсний замын чулуужилт, архины хор тайлах, зэрэг өвчинд тустай гэжээ. Ялангуяа хорт хавдрын туяан эмчилгээ хийлгэж байгаа өвчтөн эмчилгээг үр дүнтэй болгоно. Гэхдээ бөөрний дутагдалд орсон хүн яасан ч хэрэглэж болохгүй.

Ялам жимс

яламХар болон цагаан 2 зүйл байдаг. Бүгдийг хүнсэнд хэрэглэж болно. Амтлаг хүйтэн чанартай. Элгийг тэтгэж бөөрийг тамиржуулна.

Луугийн нүд

лууны нүдЧихэрлэг амттай. Ходоод болон дэлүүг тэтгэн хорыг гадагшлуулна.

Дуриан

дурианУураг болон өөх тослогоор байлаг. Амин дэмийг нөхдөг ба өөрийн гэсэн онцлог үнэртэй. Энэ нь хүн бүрт өөр өөр мэдрэмж төрүүлдэг. Зарим хүмүүс өмхий гэхэд зарим нь анхилам гэдэг. Энэ онцгой  хачин үнэр амт нь ходоодонд сайнаар нөлөөлж дуршлыг нэмэгдүүлдэг. Зарим оронд Дурианыг олон нийтийн газар авч явахыг хориглодог.

Питайя

питайяАмин дэмээр баялаг. Эрүүлжүүлэх ба ургамлын гаралтай уураг болон витаминаар баялаг. Хорыг тайлах чадалтай.

Water chestnut

water chestnutӨвлийн жимс гэдэг. “В” витамин болон усны найрлагаар баялаг. Цангаа тайлж, халуун бууруулна.

 

 

Эх сурвалж:www.mychina.biz

 

2016-10-17T22:50:23+00:00 2013 оны 02-р сарын 17|Зөвлөгөө|

Leave A Comment