Берлин жигнэмэг

Home/Зөвлөгөө/Берлин жигнэмэг

Берлин жигнэмэг

berlin biscuitsОрц: 45 ш

  • Гурил 250 гр
  • Хөвсийлгөгч 3 ц/х
  • Аарц 250 гр
  • Цөцгийн тос 250 гр
  • Элсэн чихэр 250 гр
  • Нимбэг 2 ш /амтлагчинд/
  • Нунтаг сахар 1 аяга /амтлагчинд /

Хийх арга:

  1. Гурилыг дрожтой нийлүүлж холиод, вандан дээр овоолж, голд нь хонхор гаргаж аарцаа хийнэ. Зуурмагийг голоос нь эхлэн хольж зуурна. Сайтар нухаад хөнгөхөн элдэж голд нь зөөлрүүлсэн цөцгийн тос хийж бөөрөнхийлөөд дахин нухна.
  2. Зуурмагийг элсэн чихэр цацсан вандан дээр тэгш өнцөгт хэлбэртэй хэрчээд дахин элдэж, 2 нугалаад дахин элдэнэ. Энэ маягаар зуурмагийг 2 удаа элдэнэ. Элдсэн зуурмагаа хүнсний зориулалтын гялгар уутан дээр дэлгэж тавиад рулет шиг хуйлж хөргөгчинд 3-4 цаг тавина.
  3. Рулетыг хөргөгчнөөс гаргаж дэлгээд гялгар уутыг салгаж хөнгөхөн элдээд, 2 үзүүрээс нь төв рүү зэрэг хуйлна.
  4. Рулетыг 2-3 см-н өргөнтэй хэрчинэ. Шарах шүүгээг 220 хэм хүртэл халаагаад тэвшинд пергамент цаас дэвсэж дээр нь жигнэмэгүүдийг өрөөд дээрээс нь алгаараа бага зэрэг дарж хавтгайлаад зүрх шиг хэлбэртэй болгож 15 минут байлгана. Дараа нь шарах шүүгээнд 15 минут жигнэнэ.

Гэр гэртээ тогооч сэтгүүл № 12 /2013/

2016-10-17T22:49:07+00:00 2013 оны 12-р сарын 18|Зөвлөгөө|

Leave A Comment