Баярын ширээний амтат зоог Шарсан торой

Home/Зөвлөгөө/Баярын ширээний амтат зоог Шарсан торой

Баярын ширээний амтат зоог Шарсан торой

21Орц:

  • Дунд зэргийн торой 2,5 кг
  • Зөгийн бал
  • Шарсан пүнтүүз
  • Алим
  • Чинжүү
  • Цагаан зайдас
  • Жүржмйн шүүс
  • Ургамлын тос
  • Сонгино, яншуй
  • Гахайн мах амтлагч
  • Хар перец, далайн давс
  • Үсү, шорлог амтлагч

Хийх арга:

  1. Дотор гэдсийг гүйцэт цэвэрлэсэн торойг тасалгааны хэмд 30 минут амраана. Жүржийн шүүс, хар перец, далайн давс, шорлог амтлагч, үсүг ургамлын тосонд хольж сүмс бэлтгэж торойн дотор гаднагүй сайн түрхэж амтална.
  2. Агшаасан будаа, цагаан зайдас, чинжүү, сонгино, яншуйгаар шанз бэлтгэн торойн дотор чигжиж хийнэ. Торойг дээш харуулан 4 хөлийг хүнсний утсаар хөдөлгөөнгүй болгон сулавтар бооно.
  3. Хэт чанга боовол боловсорсон мах нь язарч хэвгүй болно. Халаасан шарах шүүгээнд 220-230 хэмд 30-40 минут шарна. 40 минут өнгөрсний дараа тугалган цаасаар боож 60 хэмд 2-3 цаг жигнэнэ.
  4. Торойг гаргахаас 10 минутын өмнө зөгийн бал түрхэж жүржийн шүүсээр өнгөлж шарах шүүгээнд хийнэ. Ингэж хийвэл гахайн эвгүй амтыг дархаас гадна өнгө үзэмж нь сайжирна. 10 минутаас хэтэрвэл хальс нь хатна.
  5. Бэлэн болсон торойг алим, шарсан пүнтүүз мөн өөрийн хүссэн хүнсээр чимэглэж таны баярын ширээний амтат шарсан торой бэлэн болно.
2016-10-17T22:47:51+00:00 2014 оны 12-р сарын 30|Зөвлөгөө|

Leave A Comment