Баярын ширээгээ Итали пиццагаар чимээрэй

//Баярын ширээгээ Итали пиццагаар чимээрэй

Баярын ширээгээ Итали пиццагаар чимээрэй

Italian-pizza1Орц:

  • 3 аяга гурилын холимог. Гурилыг бялууны гурилтай 1:1 харьцаатай холино.
  • Чимх давс
  • Чимх элсэн чихэр
  • ½ хуурай дрожж
  • 1 аяга бүлээн усанд уусгасан 2 халбага оливын тос
  • 168 мл пиццаны соус
  • Зүссэн моцацелла бяслаг
  • ½ сонгино
  • ½ ногоон хонхон чинжүү
  • ½ улаан лооль, 1/6 зуззан зүссэн
  • ½ аяга зүссэн цагаан мөөг
  • ½ шоо хэлбэртэй хэрчсэн цагаан хоолны утлагатай мах
  • Үрсэн пармезан бяслаг

Хийх арга:

  1. Сахар, давс, тосоо дрожжтой усанд хийнэ. Гурилаа саванд хийж, дрожжтой усаа гурилруугаа нэмнэ. Зуурмаг гарт наалдахааргүй болтол нухаад 30 минут дулаан газар амрааж хучин тавина. Зуурмагаа эхлээд гараараа бөөрөнхийлөн дарж хавтгайлаад нимгэвтэр элдэж өгнө.
  2. Жигнэх хайруул дээр хуурай гурил цацаад дээрээс нь пиццаны зуурмагаа дэлгэнэ. Пиццаны соусаа гурилны ирмэгээс дотогш 1/3 –аас илүү гаргалгүй түрхээд, зүссэн бяслагаа жигд байрлуулна. Дээр нь тавихаар бэлтгэсэн ногооны холимог цагаан хоолны утлагат махаа тавьж зүссэн бяслагаар бүрнэ.
  3. 190 градус хүртэл урьдчилан халаасан шарах шүүгээнд пиццагаа 15-20 минут жигнэнэ. Зүссэн бяслаг амтлаг бор болж ёроол нь бага зэрэг шаргалтахаар пицца бэлэн болно. Хүсвэл зүссэн пармезан бяслагаа цацаж өгч болно.
  4. Мөн пиццаны орой болгож дуртай жимс ногоогоо тавьж өгч болно. Мөн пиццаны суурь болгож зүссэн талх хэрэглэж болно. Соус, дуртай ногоо, жимсээ зүсмэл бяслагаа давхарлаж тавиад шарах шүүгээнд хийх амархан пиццаны жор ч бий.
2016-10-17T22:49:05+00:00 2013 оны 12-р сарын 26|Зөвлөгөө|

Leave A Comment