Баярын зоог Амталж шарсан тахиа

Home/Зөвлөгөө/Баярын зоог Амталж шарсан тахиа

Баярын зоог Амталж шарсан тахиа

fried chickensОрц:

  • Тахиа 1 бүтэн
  • Нунтаг хар перец 1/2 ц/х
  • Нимбэг 1 ш
  • Сармис 8 хумс
  • Роземэри 3 ш /шинэ/
  • Төмс 500 гр
  • Цөцгийн тос 4 х/х
  • Давс

Хийх арга:

  1. Эхлээд хүзүүг авна. Тахианы дотор эрхтэнг өөр хоолонд хэрэглэж болно.  Тахиагаа 1 ц/х давс, 1/4 ц/х перцеер бүрж амтална.
  2. Сармисыг жижиг хэрчиж бэлдэнэ. Нимбэг, сармис, роземэриг тахиан дотор  хийнэ. Тахиагаа шарах шүүгээний  зориулалтын хавтгай листэн дээр тавиад хажуугаар нь төмсөө тавина.
  3. Ингээд төмс, тахиагаа үлдсэн амтлагч болох давс, хар перцээр бүрнэ. Дараа нь хайлуулсан цөцгийн тосоор тахиа болон төмсөө бүрнэ.
  4. Ийнхүү тахиагаа бүрж амталсны дараа шарах зуухандаа  1 цаг 30 минут орчим шарах буюу түүхий биш болтол шарна.Шарах үед нилээн их тос ялгарах ба илүүдэл тосыг шүүж авна.
  5. Шарах шүүгээнээс гарган бага зэрэг хөргөөд таваглан тавьж, бусад өөрийн дурын  амтлагчаар чимэглэнэ. Тахиаг хэсэглэхдээ 8 хувааж хэрэглэнэ.

goolingoo.mn-c

2016-10-17T22:49:04+00:00 2013 оны 12-р сарын 29|Зөвлөгөө|

Leave A Comment