Баярын зоог Амталж шарсан тахианы мөч

Home/Зөвлөгөө/Баярын зоог Амталж шарсан тахианы мөч

Баярын зоог Амталж шарсан тахианы мөч

Oven_Fried_ChickenОрц:

  • Тахианы мөч 10 ш
  • Тос, зөвхөн шархад
  • Масло ¼ аяга
  • Кетчуп ¼ аяга
  • Хар  перц 1 чимх
  • Нунтаг сармис 1 чимх
  • Гурил ½ аяга
  • Нунтаг  улаан чинжүү ¼ ц/х
  • Давс ¼ ц/х

Хийх арга:

  1. Саванд гурил, чинжүү, давс зэргийг хийн холино. Том саванд тахианы мөчөө хийн дээрээс нь гурилан хольцоо хийн мөчөө нэг бүрчлэн сайтар бүрнэ.
  2. Саваа таглан 30 минут хөргөгчинд байлгана. Хайруулын тавгандаа тос хийн сайтар халаана. Тахианы мөчөө тосонд 10-15 минут шаргал өнгөтэй болтол нь шарна.
  3. Гаргаж ирэн цаасан дээр тавин тосыг нь шингээж авна. Тахианы мөчөө шарж байх явцадаа төмөр саванд кетчуп, масло, хар перц болон нунтаг сармис зэргийг хийн дунд зэргийн гал дээр буцалгана.
  4. Масло хайлтал нь зөөлөн хутгаж сүмсээ бэлэн болгоно. Галаа унтраана.
    Тахианы мөчөө тавганд байршуулан дээрээс нь сүмсээр жигд бүрж өгнө. Шинэ ногооны салат болон будааны хамт олговол зохимжтой.

Hool.mn-c

2016-10-17T22:49:04+00:00 2013 оны 12-р сарын 29|Зөвлөгөө|

Leave A Comment