Орц: 4 хүн
- Махны шөл 2 л
- Өнгө өнгийн фасоль 150 гр
- Төмс 4 ш
- Лаврын навч 2 ш
- Сонгино 1 ш
- Лууван 1 ш
- Улаан амтат чинжүү 1 ш
- Ургамлын тос 2 х/х
- Хушга самар 100 гр
- Зелень 1 багц
- Давс
- Нунтаг хар перец
Хийх арга:
- Фасолио халуун усанд 30 минут дэвтээгээд усыг нь шүүж асгана. Саванд 2 л хүйтэн шөл хийгээд фасолио 1 цаг 30 минут чанана.
- Төмсөө шоо дөрвөлжин хэрчээд фасоль руу хийгээд лаврын навч хийж бага зэргийн давс цацаад 10 минут буцалгана.
- Сонгиноо жижиг жижиг хэрчинэ. Луувангаа том үрүүлд үрээд чинжүүгээ савхан хэрчинэ.Хайруулын тавагт тосоо халаагаад ногоонуудаа 7 минут шарна.
- Шарсан ногоонуудаа фасольтой төмс рүүгээ хийнэ. Зелень ногоогоо жижиглэж хэрчинэ. Самараа нунтаглаад тосгүй хөнгөн шарна. Шөл рүүгээ зелень,,самар нэмээд 3 минут буцалгана. Таваглахдаа цөцгий хийж өгнө.
100 шилдэг хоолны жор-с
Leave A Comment