Батга яагаад гардаг вэ?

Home/Зөвлөгөө/Батга яагаад гардаг вэ?

Батга яагаад гардаг вэ?

Батга гэж юу вэ?

Арьсны тосны булчирхай үрэвссэнээр батга үүсдэг. Батга нь олон янзын хэлбэртэй байдаг. Ихэвчлэн 15-25 насанд батга гардаг байна.

Шалтгаан

Өсвөр насны хүүхдүүдэд бэлгийн хөгжил идэвхитэй явагдсанаас бэлгийн даавар ялангуяа тестостерон хэвийн байдлаас ихэсдэг. Энэ гормоны хэт ихсэлт нь арьсны тосны булчирхай илүү их тос ялгаруулах шалтгаан болдог.

Арьсны тосны булчирхайгаас ялгарч буй тос нь хүний арьсыг хамгаалж арьсыг чийгшүүлэх үүрэгтэй байдаг. Тэрхүү ялгарч буй тос нь арьсны үхсэн эстэй холилдож арьсны нүх бөглөрч арьсны нүхнээс ялгарч чадахгүй болвол батга үүсэх нөхцөл болдог. Яг энэ үед бактер өсөн үржиж батга үүсдэг.

Нөлөөлөх хүчин зүйл

Мөн энгийн батга үүсэхэд удамшлын хүчин зүйл, хоолны дэглэм алдагдах буюу өөх тос, нүүрс ус ихтэй хоол хэрэглэх, хоол боловсруулах замын эмгэгүүд, амин дэмийн дутагдал, дотоод шүүрлийн булчирхайн үйл ажиллагааны алдагдал, хэт стресстэй байх гэх мэт олон зүйлүүд нөлөөлдөг.
Заримдаа нярайд батга гардаг. Энэ нь өмнө нь эхээс авсан даавраас шалтгаалдаг.

Илрэх шинж

Энгийн батга нь цагаан болон хар толгойтой байна. Энэ нь арьсны нүхний үрэвслээс үүснэ. Батга нь тосны булчирхай ихтэй хэсэг болох нүүр, хүзүү, цээж, мөр, нуруугаар тууралт гарна.
Харин хүнд явцтай батга нь олон батга хоорондоо нийлж арьсны гадаргуугийн том талбайг хамарсан байдаг. Энэ нь гадуураа уутаар бүрхэгдсэн байх учир илүү гүн, бас том талбайг хамарсан байдаг байна.

Эмчилгээ

Олон хавсарсан эмчилгээ хийх хэрэгтэй. Эмчээс зөвлөгөө авах хэрэгтэй.

Батганаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Батга үүсгэх хүчин зүйлүүдээс сэргийлэх хэрэгтэй.  Хэрэв батга гарсан бол батганы үед хориглох хоол хүнсийг батганы бусад эмчилгээтэй хавсарч хэрэглэх хэрэгтэй. Хамгийн түрүүнд тослог ихтэй хоол хүнснээс зайлсхийх хэрэгтэй.

 

Дараах зөвлөгөөг хэрэгжүүлээрэй!

  1. Сүү бол таны нөхөр биш.
    Сүү бол нялх хүүхэд, хүүхдүүдэд хэрэгтэй, харин өсвөр насныханд хэрэггүй. Ялангуяа батга гардаг бол… Сүү нь батгыг ихэсгэдэг гормонууд агуулдаг. Гэхдээ сүүг битгий уу гэсэн үг биш. Өдөрт 1 аягаас илүү сүү бүү хэрэглэ.
  2. Сахарын хэрэглээгээ багасга.Үүнийг 100% батлаагүй боловч олон эмч нар сахарыг илүүгээр хэрэглэх нь батганы явцыг даамжруулдаг гэж үздэг. Шоколад, чихэр, амттан, жүүснүүдийг хэрэглэхээ багасгаж аажмаар хэрэглэхээ боль.
  3. Загасны тос батгыг явцыг сааруулдаг
    Загас идэх нь сайн нөлөөтэй. Омега 3 бас хэрэглэх хэрэгтэй. Омега 3 хэрэглэх нь батганаас ч урьдчилан сэргийлнэ.
  4. Витамин сайн хэрэглэх хэрэгтэй.
  5. Зарим витаминууд батганд сайнаар нөлөөлдөг. Ялангуяа В5, А митаминууд чухал. Витамин А-ийг өндөр тунгаар хэрэглэх нь илүү үр дүнтэй. Гэхдээ тун хэтэрвэл хортой учир эмчийн зөвлөсөн тунгаар хэрэглэх хэрэгтэй.  Мөн витамин Е-ийг хэрэглэх хэрэгтэй. Батганы эсрэг витамин гэж нэрлэгдсэн витамин авч хэрэглэвэл болно.
  6. Цайр агуулсан бүтээгдэхүүн батганаас хамгаална. Өндөг, амуу тариа, мөөг идэх хэрэгтэй. Эдгээр нь цинкийг ихээр идэх хэрэгтэй.

Эх сурвалж: http://www.streetdirectory.com/

2016-10-17T22:51:11+00:00 2012 оны 05-р сарын 30|Зөвлөгөө|

Leave A Comment