Бами горен /Bami Goreng/

Home/Зөвлөгөө/Бами горен /Bami Goreng/

Бами горен /Bami Goreng/

3143Орц: 4 хүн

  • Хонины мах 500 гр
  • Хавчны мах 200 гр
  • Брокколи 300 гр
  • Лаазалсан эрдэнэ шиш 150 гр
  • Шөл 500 мл
  • Ургамлын тос 100 мл
  • Сармис 2 хумс
  • Сонгино 150 гр
  • Шар буурцагийн сүмс 250 мл
  • Давс, перец

Хийх арга:

  1. Хонины махыг урт нарийхан хэрчээд, жижиглэж хэрчсэн сармистай нийлүүлж хутган хайруулын тавганд халаасан ургамлын тосонд хуурна. Дээр нь бага зэрэг ус нэмж хутгаад 15 минут жигнэнэ.
  2. Хавчны мах, брокколи, сонгино, эрдэнэ шишийг жижиглэж хэрчээд, тусад нь өөр саванд бага зэрэг хуураад жигнэж буй махан дээрээ нэмж хийгээд давс перецээр амталж хутгасны дараа нь шөлөө нэмж хийгээд 15 минут жигнэнэ.
  3. Жигнэх хугацаа дуусмагц шөлийг нь өөр савруу юүлж хийгээд, мах ногоон дээрээ шар буурцгийн сүмс нэмж хутгаад, амтат Бами Горен бэлэн болно.
2016-10-17T22:48:46+00:00 2014 оны 02-р сарын 26|Зөвлөгөө|

Leave A Comment