Байцаатай шөл

Home/Зөвлөгөө/Байцаатай шөл

Байцаатай шөл

cabbage soupОрц: 4 хүн

o   Дарсан исгэлэн байцаа 600 гр

o   Сонгино 1 ш

o   Гахайн өөхөн тос 1 х/х

o   Хуурай цагаан дарс 100 мл

o   Шөл 600 мл

o   Лаврын навч 1 ш

o   Жимс 1 ц/х

o   Хар перец 1 ц/х

o   Гвоздик 2 бут

o   Төмс 350 гр

o   Утсан гахайн мах 600 гр

o   Давс, нунтаг хар перец

o   Цөцгий 4 х/х

o   Жижиглэж хэрчсэн ногоон сонгино

Хийх арга:

  1. Байцааны шүүсийг нь шавхарч базна. Лаврын навч, жимсгэнэ, гвоздик, бөөрөнхий хар перецийг нийлүүлж марльд боогоод утсаар бөхөлж тогтооно. Төмсийг хальсалж угаагаад том томоор хэрчинэ. Гахайн махыг том шоо хэлбэртэй хэрчинэ.
  2. Сонгиныг хальслаад жижиглэн хэрчиж тосонд тунгалаг, өнгөгүй болтол нь хуураад байцаагаа нэмж үргэлжлүүлэн хуурна. Дээр нь дарс, шөл, уутанд боосон амтлагчаа хийж 45 минут буцалгана. Дараа нь төмс, гахайн махаа нэмж 20 минут чанана.
  3. Шөлнөөс ууттай амтлагчийг гаргаад , давс перецээр шөлийг амтлаад порцлон таваглаж дээр нь цөцгий дусааж, жижиглэн хэрчсэн яншуй цацаж ширээнд өгнө.

 

2016-10-17T22:48:30+00:00 2014 оны 05-р сарын 14|Зөвлөгөө|

Leave A Comment