Байцаатай пирошки

Home/Зөвлөгөө/Байцаатай пирошки

Байцаатай пирошки

zurag22Орц:

  • Сүү 1 стакан
  • Элсэн чихэр 2 амны халбага
  • Давс 0,5цайны халбага
  • Маргарин 150 гр
  • Дрожж хагас уут
  • Өндөг 2ш
  • Гурил 3,5 стакан

Бусад бэлдэх зүйлс:

  • Шанз1
  • Жижгэвтэр байцаа
  • Чанасан өндөг 2-3 ширхэг

Хийх арга:

  1. Сүүндээ давс, сахар,маргаринаа хийгээд бага зэрэг халааж хайлуулна. Хэт халаасан бол бүлээн болтол нь хөргөөд хоёр ширхэг түүхий өндөгөө нэмж хийн хутгана. Гурилаа дрожтойгоо холиод бэлдсэн уусмалаараа зуурна. Нэгэн жигд болгож зуураад алчуураар бүтээгээд гурилаа исгэнэ.
  2. Энэ хооронд шанзаа бэлдэнэ. Байцаагаа үрүүлд үрээд, давслаад гараараа сайтар базаж шүүсийг нь гаргана. Шүүрэн шанаганд хийж шүүсийг нь асгаад 2 ширхэг чанасан өндгөө жижиглэн харчиж хийгээд хутгана. Гурилаа исэхээр нь сайтар нухаад пирожкины хэмжээгээрээ тасдан бөөрөнхийлнө.
  3. Шанзаа дотор нь хийж чимхээд хуурай лист дээрээ хооронд нь 3-4 см-ын зайтай тавина. Гоё гялгар өнгөтэй болгоё гэвэл нэг ширхэг өндгийг хутгаад пирожкиндоо түрхэж болно. 220 градус болтол нь халаасан шарах шүүгээнд 25-30 минут орчим болгоно. Бэлэн болсон пирожкиг шарах шүүгээнээс гаргаад цэвэр алчуураар бүтээж зөөлрүүлнэ.

INFO TV №358

2016-10-17T22:46:42+00:00 2016 оны 01-р сарын 24|Зөвлөгөө|

Leave A Comment