Байцаатай, амтат чинжүүний дармал

//Байцаатай, амтат чинжүүний дармал

Байцаатай, амтат чинжүүний дармал

haitian-pikliz-recipeОрц: 6л дармал бэлтгэхэд

  • Амтат чинжүү 1 кг
  • Байцаа 500 гр
  • Лууван 500 гр
  • Гоньд 1 багц
  • Яншуй 1 багц
  • Цоохор майлз 1 багц
  • Сармис 4 хумс
  • Давс 2 х/х
  • Давсны уусмал бэлтгэхэд: давс 1 x/x

Хийх арга:

  1. Лууванг дутуу чанаж болгоод, дараа нь үрүүлд үрнэ. Байцааг маш нарийхан хэрчинэ.
  2. Амтлагч ногоонуудыг сармисны хамт жижиглэж хэрчээд байцаа, луувантай нийлүүлээд давс нэмж хутгана. Энэхүү хольцоороо үртэй голыг салгаж цэвэрлэсэн чинжүү бүрт шанз маягаар хийж дүүргээд шилэнд чигжиж хийнэ.
  3. Буцалж буй усанд давсаа хийж уусгаад буцалгана. Бэлэн болсон давсны уусмалыг шилтэй чинжүүн дээр шилний хүзүү хүртэл нэмж хийгээд таглаж 10-15 минут жигнэж ариутгана. Дармалыг сэрүүн харанхуй газарт хадгална.
2016-10-17T22:48:06+00:00 2014 оны 10-р сарын 29|Зөвлөгөө|

Leave A Comment