Орц:
- Бөөрөнхий байцаа 5 кг
- Лууван 1 кг
- Амтат чинжүү 1 кг
- Сонгино 1 кг
- Гоньд 500 гр
Давсны уусмалд:
- Ургамлын тос 500 гр
- Уксус /9%/ 500 гр
- Элсэн чихэр 350 гр
- Давс 120 гр
Хийх арга:
- Бүх ногоогоо цэвэрлээд урт нарийхан хэрчинэ. Гоньдыг жижиглэж хэрчээд, хэрчсэн ногоотойгоо нийлүүлж сайтар холиод ариутгаж бэлтгэсэн шилэнд хийнэ.
- Уксусыг давс, элсэн чихэр, ургамлын тостой нийлүүлж сайтар хутгаад шилтэй ногоон дээр хийнэ.
- Шилтэй салатыг гялгар уутаар битүүлж таглаад сэрүүн газарт 3 сар хүртэлх хугацаанд хадгалсны дараа хэрэглэж болно.
Гэр гэртээ тогооч №10 /2013/
Leave A Comment