Байцааны лазани /lasagne/

Home/Зөвлөгөө/Байцааны лазани /lasagne/

Байцааны лазани /lasagne/

dj-vege-blog480Орц: 4 хүн

  • Байцааны навч 6-9ш
  • Машиндсан мах 600гр /гахай, хонь/
  • Мөөг 150-200гр
  • Улаан лооль 4ш
  • Сонгино /дунд зэргийн/ 1ш
  • Сармис 2 хумс
  • Бяслаг 150-200 гр
  • Оливын тос
  • Давс, перец, зөөхий, ногоон яншуй

Сүүн сүмсэнд :

  • Сонгино 1ш
  • Гурил 3 хоолны халбага
  • Сүү 700 мл
  • Цөцгийн тос, давсе перец

Хийх арга:

  1. Байцааны навчийг буцалж байгаа усанд 3-4 минут чанаад шүүж авна. Улаан лоолийг буцалж байгаа усанд хийж 1 минут байлгаад гаргаж хальслаад шоо дөрвөлжин хэрчинэ.
  2. Сармис, сонгиноо жижиглэн хэрчинэ. Яншуйг угаана. Хайруулын тавгаа халааж, сонгино, сармисаа хийн 30-40 секунт хуурна. Улаан лооль, давс, перецээ нэмнэ. Мөн мах мөөгөө нэмж хуурна. Махандаа сахар хийж өгвөл амтлаг зөөлөн болно.
  3. Сүүн сүмс бэлтгэхдээ : Сонгиноо цэвэрлэж, жижиглэн хэрчинэ. Хайруулын тавганд цөцгийн тос хийж халаагаад сонгиноо хуурна. Дээр нь 3 х/х гурилаа хийж хутгана. Сүүгээ нэмж нэгэн жигд болтол хутган амталснаар сүмс бэлэн болно.
  4. Хэвээ тосолно. Байцааны навчаа дэвсэнэ. Навч+сүмс+мах+бяслаг+сүмс+навч+сүмс+бяслаг+мах+бяслаг+сүмс+навч+бяслаг гэсэн байдлаар үелүүлж тавина.
  5. Ингээд бэлтгэсэн байцааны лазаниг 180 хэм халаасан шарх шүүгээнд хийж 20-30 минут шарна. Олгохдоо зөөхий дусааж, улаан лооль, яншуйгаар чимэглэнэ.
2016-10-17T22:48:48+00:00 2014 оны 02-р сарын 24|Зөвлөгөө|

Leave A Comment