Байцаагүй Борщ

//Байцаагүй Борщ

Байцаагүй Борщ

qwdasdОрц: 4 хүн

  • Үхрийн махны шөл 3 л
  • Хүрэн манжин 2 ш
  • Төмс 5 ш
  • Лууван 2 ш
  • Сонгино 2 ш
  • Амтат улаан чинжүү 2 ш
  • Улаан лооль 3 ш
  • Лаазалсан шош 400 гр
  • Гоньд
  • Сармис 5хумс
  • Алимны цуу 3 х/х
  • Оливын тос
  • Элсэн чихэр, давс
  • Нунтаг хар перец
  • Цөцгий

Хийх арга:

  1. Хүрэн манжинг хальсалж цэвэрлээд том нүхтэй үрүүлд үрнэ. Саванд тосоо хийж халаагаад хүрэн манжингаа хийж, дунд зэргийн гал дээр 3 минут хуураад бага зэрэг шөл, уксус нэмж хутгаад таглаж 15 минут жигнэнэ.
  2. Сонгиныг хальслаад жижиглэж хэрчинэ. Лууванг хальслаад үрнэ. Лоолийг хальслаад шоо дөрвөлжин хэрчинэ. Чинжүүг таллаж хэрчээд үртэй голыг нь салгаж цэвэрлээд шоо дөрвөлжин хэрчинэ.
  3. Хайруулын тавганд ургамлын тосоо хийж дунд зэргийн гал дээр шаргал өнгөтэй болтол нь хуураад дараа нь лууван, амтат чинжүүгээ нэмж дахин 5 минут хуурна. Дараа нь улаан лоолио нэмж хийгээд үргэлжлүүлэн 5 минут хуурна.
  4. Төмсийг хальслаад, шоо дөрвөлжин хэрчинэ. Шошийг лаазнаас нь гаргаад шүүрэн шанаганд хийж шүүгээд, дараа нь хүйтэн усаар зайлж шүүнэ. Шөлтэй саваа гал дээр тавьж буцалгаад, төмсөө хийж 5 минут чанах бөгөөд дээр нь хуурсан ногоонуудаа хийж 10 минут чанана.
  5. Дараа нь хүрэн манжин, шошоо хийж буцалгаад, галыг нь багасгаж таглаад зөөлөн гал дээр 10 минут 10 минут жигнэсний дараа давс, перец элсэн чихэр нэмж амт оруулна.
  6. Сармисыг хальслаад, гоньдны хамт жижиглэж хийгээд гал дээрээс гаргана. Шөлийг таглаад 10 минут байлгасны дараа таваглаж цөцгий дусааж ширээнд өгнө.
2016-10-17T22:46:49+00:00 2015 оны 12-р сарын 20|Зөвлөгөө|

Leave A Comment