Орц: 2 порц
- Урьдчилан бэлтгэсэн пиццаны зуурмаг
- Хэрчсэн улаан лооль 125 гр
- Давс
- Нунташ хар перец
- Улаан перец
- Шар болон улаан лооль 200 гр
- Үйрүүлсэн пармезан бяслаг 30 гр
- Хатуу бяслаг 80 гр
- Базиликны /ургамал/ мөчир 4 ш
Хийх арга:
- Зуурмагыг хуурай гурил цацсан ванданд 18 см-ын диаметртэй 2 ширхэг дугуй болгож элдэнэ. Тэвшинд зориулалтын шарах цаас дэвсээд дээр нь элдсэн зуурмагаа тавина.
- Зуурмагын захын хэсгийг өндөрлөж хүрээ гаргаж өгнө. Хэрчсэн улаан лоолийг жижиг саванд хийж хүчтэй гал дээр буцалгаад давс, хар улаан перец хийж хутгаад элдсэн зуурмаг дээр битүү түрхэж өгнө.
- Шарах шүүгээг 220 хэм хүртэл халаана. Лоолийг угаагаад сэрээгээр хэд хэд хатгаж өгөөд зуурмаг дээгүүр тараан тавьж давс, перец цацна. Хатуу бяслагыг үрүүлд үрээд пармезаны хамт цацаж өгнө.
- Тэвшийг шарах шүүгээний хамгийн доод тавиурт тавиад 20 минут жигнэнэ. Бэлэн болсон пиццан дээгүүр базилканы жижиглэсэн навч цацаж халуунаар нь зооглоорой.
Гэр гэртээ тогооч сэтгүүл №12 /2012/
Leave A Comment