- Бэлтгэх хугацаа: 10 минут
- Болгох хугацаа: 12 минут
Зузаан хэмжээтэй аспарагусын навчыг нимгэн хэрчсэн байна.
Орц:
- 1 том shallot /хаврын сонгино/, нарийн хэрчсэн /хүрэн өнгөтэй сонгино байж болно/
- 2- цайны халбага лемоны шүүс
- Бүдүүн хэмжээтэй аспарагус, усаар угаана, төгсгөл хэсгийг нь авч хаяна.
- 2 хоолны халбага оливийн тос
- Давс
- 1 цайны халбага сармисны нунтаг
- Усан үзэм эсвэл жижиг улаан лооль /дундуур нь хуваана/
- Бага зэрэг хэмжээний артишок ургамал /өөрийн хүсэлдээ тааруулан сонгож болно/
Хийх аргачлал:
- Хэрчсэн сонгиноо лемоны шүүсэндээ хийж дэвтээнэ.
- Аспарагусаа шарна. Эхлээд дузовкоо 200°С-д халаана. Аспарагус дээр оливын тосоо дусааж аспарагусаа бүрнэ. Мөн давсаа бага зэрэг цацаж өгнө. Листэн дээрээ тугалгаан цаас тавиад асдарагусаа дан эгнээгээр өрж тавина. 8-10 минут шарна. Шарсан аспарагусаа гаргаж авна.
- Бүх бэлтгэсэн зүйлүүдээ том тавганд хийгээд дээр нь шарсан аспарагусаа нэмээд сайтар холино.
- Дээр нь даршилсан артишокноосоо өөрийн хүссэн хэмжээгээр нэмж холино.
Ингээд таны салат бэлэн боллоо.
Эх сурвалж: http://simplyrecipes.com/
Leave A Comment