Арьс цайруулдаг хүнсний бүтээгдэхүүнүүд

Home/Зөвлөгөө/Арьс цайруулдаг хүнсний бүтээгдэхүүнүүд

Арьс цайруулдаг хүнсний бүтээгдэхүүнүүд

healthy-foods-2Хиам, утсан мах, лаазалсан бүтээгдэхүүн гэх мэт боловсруулсан бүтээгдэхүүн нь таны хоолны дэглэмд байх ёсгүй. Яагаад гэвэл өөрчлөгдсөн орц найрлага нь арьсны өнгөн хэсэгт тогтсон нөсөө, толбоны шалтгаан байдаг. Харин байгалийн гаралтай органик хоол хүнс нь арьсны ширхэг бүрийг тэтгэдэг. Мөн элсэн чихэр бага хэмжээгээр хэрэглэх нь таны эрүүл мэнд болоод арьсанд ч тустай нөлөө үзүүлдэг байна.Тостой болон боловсруулсан бүтээгдэхүүн нь нүүрэн дээр батга гарах болон толботох, улайх, нөсөөжих үйл явцыг нэмэгдүүлдэг. Тиймээс чанар муутай хоол болон спиртний төрлийн ундаанаас ч мөн татгалзаарай.Цагаан арьстай байхад туслах нэг чухал зүйл бол ус их уух юм. Өдөрт 4-5л ус уух хэрэгтэй. Ус нь таны арьсны гидратад дэмжлэг үзүүлж, бие дэх хортой бодисийг гадагшлуулдаг байна. Мөн нөсөө толбыг багасгана. Бас нэгэн зайлшгүй хэрэглэж байх ёстой зүйл бол жимс ногоо болон үр тарианы бүтээгдэхүүнүүд юм. Эдгээр нь толботолтыг зогсоож арьс цайрахад чухал нөлөө үзүүлдэг.

Гэрийн нөхцөлд арьсаа хэрхэн цайруулах вэ?

Тохирсон хоолны дэглэмээс гадна олон төрлийн байгалийн гаралтай зүйлс арьсыг цайруулахад нөлөөлж чадна. Доорх зөвлөгөөг тогтмол хэрэгжүүлбэл үр дүнтэй байх болно.

  • Улаан лоолийн зуурмагийг 2-3 хэрчим нимбэгний хамт нүүрэн дээрээ тавьна. 20 минут байлгасны дараа авч нүүрээ угаана. Өдөрт 2 удаа 15-20 өдрийн турш хийх хэрэгтэй.
  • Нимгэн хэрчсэн түүхий төмсийг толбо гарсан болон нөсөөжсөн хэсэг дээрээ тавьж массаж хийнэ. Энэ нь нөсөө толбыг арилгадаг.
  • Овъёосны гурил, аарц болон улаан лоолийн шүүсний зуурмаг арьсыг мөн цайруулдаг. Массаж хийх маягаар түрхээд 20 минутын дараа хүйтэн усаар угаах хэрэгтэй.

Нимбэгний шүүс

Нимбэгний шүүсийг сэвх толбо арилгах эмчилгээний бүтээгдэхүүн болгож ашигласаар ирсэн. Энэ бол гэрийн нөхцөлд ашиглаж болох байгалийн гаралтай хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн юм. Лимоны хүчил нь арьсны өвчинг эмчлэх ба арьс гуужихад нөлөөлдөг. Арьс гуужсанаар илүүдэл тослог бохирдлыг арилгадаг. Мөн лимоны шүүс арьсанд сайн шингэдэг учир өнгөө алдсан хэсгийг цайруулдаг. Арьсны нөхөн сэргэлт сайжирдаг төдийгүй арьс өнгөний өвчинг ч анагаадаг шидтэй. Ингэж нөхөн сэргээлт хийгдсэн арьс тань улам өнгөлөг, илүү цагаан болох болно. Шинэхэн нимбэг эсвэл нимбэгний шүүсийг хөвөнд шингээж арьсаа арчина. Өдөр хэдэн ч удаа давтан хийж болно. Үр дүн нь дороо мэдэгдэх болно.

Ус төрөгчийн хэт исэл

Ус төрөгчийн хэт исэл бол цайруулалтанд өргөн хэрэглэдэг бодис юм. Олон төрлийн үс болон шүд цайруулах бүтээгдэхүүнд ус төрөгчийн хэт ислийг ашигладаг. Мөн ус төрөгчийн хэт ислийг ариутгал зэрэг олон зүйлд ашигладаг. Та үүнийг ойролцоох эмийн сангаас авч болох ба хар өнгийн саванд хадгалах шаардлагатай. Учир нь гэрлийн нөлөөнөөс хол байлгах хэрэгтэй. Лимоны адил хөвөнд шингээн өдөрт цөөн тоогоор арьсаа арчиж хэрэглэнэ.

Цөцгий

Цөцгий ч мөн адил өнгөө алдсан арьсыг сэргээдэг. Цөцгийнд байдаг сүүний хүчил нь лимоны хүчилтэй ижил үйлчилгээтэй. Сүүний хүчил арьсыг гуужуулж, арьсны өвчин болон нөсөө толбыг арилгахад сайнаар нөлөөлдөг. Цөцгийг нүүрэндээ түрхэж, иллэг хийж болно. 10-15 минут байлгасны дараа халуун бүлээн усаар угааж цэвэрлэнэ. Үүнийг долоо хоногт хэд хэдэн удаа хэрэглэж болно.

bolod.mn-c

2016-10-17T22:48:43+00:00 2014 оны 03-р сарын 08|Зөвлөгөө|

Leave A Comment