Архины эсрэг Артишок хэрэглэцгээе

Home/Зөвлөгөө/Архины эсрэг Артишок хэрэглэцгээе

Архины эсрэг Артишок хэрэглэцгээе

artichokeАшигт ургамал Артишокийг  Ногоон алт, Ногоон ертөнц, Байгалийн эмийн сан, Ургадаг алт , Бурханы бэлэг зэргээр олон сайхнаар магтан өргөмжилсөн байдаг. Энэхүү өргөмжлөл нь тус ургамалын шинж чанарыг гүнзгий судалж, үр дүнг хүртсэний эцэст тодорхойлсон өргөмжлөл юм. 2000 жилийн тэртээгээс гепатит шарын эсрэг ашиглаж байсан түүхтэй бөгөөд 1620 онд анх удаа Франц улсад  “архинд хордсон хүнийг эмчлэхэд” ашиглаж ирсэн нь эдүгээ дэлхий дахинаа хэрэглэгдэж буй алдартай элэг бөөр, цөсний эмүүдийн эх суурийг тавьжээ.  Артишок ургамалд агуулагдах циннарин, силимарин гэх ашигт бодис нь цөсний үйл ажиллагааг идэвхжүүлж, цөсний ялгаралыг нэмэгдүүлж улмаар элгэн дахь биохимийн солилцоог тогтворжуулж элэгнээс архины хорыг богино хугацаанд шүүж гадагшлуулдаг байна. Артишокийг хоолны өмнө, хойно хэзээ ч хэрэглэхэд зохимжтой бөгөөд баяр ёслол гэх мэт зайлшгүй архи хэрэглэх үедээ давхар эрүүл мэндээ хамгаалж артишок хэрэглэх нь нэн зохимжтой юм. Артишоктой хоол хүнсийг архины эсрэг хэрэглэх нь анхны тохиолдол биш бөгөөд олон улсад хэрэглэж ирсэн баялаг туршлага юм.

Архины эсрэг Артишокийг хэрэглэх жор

  • Артишокийн хатаасан навчийг 2-5граммыг, 500-600гр буцалсан усанд хандалж хөргөөд хөргөгчинд таглахгүйгээр хадгалж 7 өглөө 100 граммаар бүлээнээр нь өглөө босонгуут бие засахаас өмнө ууна.  Уусны дараа 10-15 минутын дараа бие засах нь зохимжтой.
  • Мөн хугацаанд архи уухын өмнө болон архи ууж хэрэглэх үед тогтмол хэрэглэхэд нэн тохиромжтой.
  • 7 хоног уугаад 14 хоног завсарлана.

Сонсоход энгийн мөртлөө гайхамшигт энэхүү жор нь эрт дээр үеэс олон улсад хэрэглэгдэж ирсэн Алтан жор гэгдэх бөгөөд архины эсрэг архидалтын эсрэг энгийн аргаар тэмцэж болох тул та бүгд амьдралдаа хэрэглэж заншаарай.

Газар шим

2016-10-17T22:49:50+00:00 2013 оны 06-р сарын 11|Зөвлөгөө|

Leave A Comment