Артишок Яргай загасны салат

Home/Зөвлөгөө/Артишок Яргай загасны салат

Артишок Яргай загасны салат

sОрц: 1 хүн

  • Бууцай 20 гр
  • Өргөст хэмх 20 гр
  • Үрлэн лооль 3 ш
  • Артишокийн зүрх 2 бүтэн
  • Яргай загас 60 гр
  • Нимбэг 1 ш
  • Майонез 15 гр
  • Оливийн тос 40 гр
  • Нимбэгний шүүс 4 гр
  • Давс, перец

Хийх арга:

  1. Яргай загасаа хэрчиж цөцгийн тосонд шарж болгоод майонезтай хутгана. Өргөст хэмх, үрлэн лооль, бууцай, нэг ширхэг артишокийг хэрчиж нимбэгний шүүс, оливийн тос, давс, перец тохируулан хийнэ.
  2. Бэлтгэсэн салатыг тавагт хэвэнд оруулж тавиад дээр нь үлдсэн артишокийг дөрөв хувааж тавина.
  3. Тавагны нөгөө талд яргай загасны салатаа дугуй хэвлэн тавина. Хэрчсэн нимбэг, шарсан талх, фитаки бяслагаар чимэглэнэ.
2016-10-17T22:47:37+00:00 2015 оны 02-р сарын 25|Зөвлөгөө|

Leave A Comment