Газар шим үйлдвэр ХК нь 2007 оноос эхлэн хүнс, хөдөө аж ахуйн эрдэмтэдтэй хамтран Монгол оронд таримал артишокыг нутагшуулах эрдэм шинжилгээний ажлыг Экологи хөгжил ТББ-тай хамтран Артишок Монголд хөтөлбөрийг санаачлан баталсан юм. Уг хөтөлбөрийн хүрээнд Сэлэнгэ аймгийн Мандал суманд “Артишок” ургамлыг тарьж ургуулан 2011 онд Артишок эрүүл мэндийн ундааг үйлдвэрлэн зах зээлд гаргаж эхэлсэн юм. Ийнхүү Газар шим үйлдвэр ХК нь 2007 оноос эхлэн одоог хүртэл Артишок эрүүл мэндийн ундааны гол түүхий эд болох Артишок ургамлыг монгол орныхоо хөрсөнд тарьж ургуулан түүгээрээ бүтээгдэхүүнээ үйлдвэрлэн хэрэглэгчдэдээ хүргэсээр байна.

Артишок ургамлын тариалалт нь тухайн жилийн байгаль, цаг уурын нөхцөл байдлаас хамааран 5-6 сард тариалагдаж, 9 сарын сүүлчээр хураалт явагддаг. Харин 10 дугаар сард хураан авсан Артишокыг байгалийн аргаар хатааж, түүний дараа бэлэн бүтээгдэхүүн болох Артишок эрүүл мэндийн ундааг үйлдвэрлэн гаргадаг байна.

Артишок ургамлыг жилд дунджаар 1,5-2 га газар талбайд 9,000-10,000 үрсэлгээг суулгацаар тариалж 370-400 кг артишок хураан авдаг аж.

Тэгвэл энэ жилийн хувьд 2 га газар талбайд 10,000 үрсэлгээг суулгацаар тариалсан ба 500 кг артишок хураан авах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа хэмээн Агрономич С.Одгэрэл онцлон ярилаа.