Артишок ургамлын тухай

//Артишок ургамлын тухай

Артишок ургамлын тухай

Артишок нь африкийн хойд хэсэг Газар дундын тэнгис орчмоос гарал үүсэлтэй халуун оронд ургадаг хүнсний ногоо, эмчилгээний ургамал юм.

Артишокийг хүн төрөлхтөн 2000 жилийн өмнөөс хүнсэнд хэрэглэн эмчилгээ болон урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж ирсэн. XV-XVI-р зууны үед франц улсад тахал хэлбэрээр гарсан халдварт шар өвчнөөс аварч байсан түүхтэй. Египетэд артишокийг бурханаас хүн төрөлхтөнд өгсөн бэлэг гэж үздэг.

Артишок нь 2003 оны дэлхийн шилдэг хүнсээр өргөмжлөгдсөн. Эм зүй болон эмнэл зүйн практикт нодлогдсон ургамал юм. Артишок нь дундажаар 1.5м өндөртэй ургадаг. Том далбагар навчтай, 4-10 ширхэг боргоцойтой төстэй хэлбэрийн булцуй гарч цэцэглэдэг. Хүнсэнд ишийг, булцуйг нь цэцэг гарахаас өмнө тайрч авч хэрэглэдэг бол навчийг хандалж, үндсийг эмчилгээний зориулалтаар хэрэглэнэ.

2008 оноос Газар шим үйлдвэр хүнсээр дамжуулан эрүүл мэндийг дэмжих хөтөлбөр боловсруулан, туршилт судалгаанууд хийсний үр дүнд 2010 онд эхний ээлжинд Артишок эрүүл мэндийн ундааг үйлдвэрлэн гаргалаа.

2019-02-22T10:54:04+08:002019 оны 02-р сарын 22|Зөвлөгөө|

Leave A Comment