Артишок гэж юу вэ?

Home/Зөвлөгөө/Артишок гэж юу вэ?

Артишок гэж юу вэ?

Артишок гэж юу вэ?

Артишок бол Африкийн хойд хэсэг, Газар дундын тэнгис орчмоос гарал үүсэлтэй, халуун оронд ургадаг нэгэн төрлийн хүнсний ногоо – эмийн ургамал юм. Дунджаар 1,5 м өндөр, том далбагар навчтай, 4-10 ширхэг боргоцойтой төстэй хэлбэрийн булцуу гарч цэцэглэдэг байна. XV-XVI зууны үед Францад тахал хэлбэрээр гарсан халдварт шар өвчнөөс энэ л ургамал үй олон хүнийг аварсан түүхтэй. Хүн төрөлхтөн 2000 жилийн өмнөөс артишокийг эмчилгээ болон урьдчилан мэргийлэх зорилгоор хүнсэндээ хэрэглэж эхэлжээ. Иш болон булцууг цэцэглэхээс нь өмнө тайрч аван, хүнсний ногооны зориулалтаар хэрэглэдэг бол навчийг нь хандалж, навчийг нь эмчилгээнд ашигладаг аж. Cynara Scolymus гэдэг бусад ургамалд маш ховор байдаг бодис артишокт их хэмжээгээр агуулагдаад зогсохгүй, уураг, витамин В1, В2, В3, В5, В6 P, C каротон, кальци, магни, цинк, төмөр, фосфат, органик хүчлүүд, кали  гэх мэт хүний биед ашиг тустай нэгдлүүд агуулагддаг.

“Артишок” ундааг бүтээх болсон түүх

Монголчуудын өдөр тутмын хоололтын горим эрс өөрчлөгдсөнтэй холбоотой цөсний үйл ажиллагаанд сөрөг нөлөөлөл үүсч даамжраад элэг, бөөр, цусан хангамжинд сөрөг үр дагавар гарч хүний дархлаа буурах хандлага ихэсч буйг эмч, мэргэжилтнүүд сануулсаар байна. Энэ бүхнийг шийдэхийн тулд одоогоос арваад жилийн өмнө “Экологи – Хөгжил” ТББ-аас “Газар Шим” үйлдвэртэй хамтарч ажиллах санал ирүүлж, үүний дагуу мэргэжлийн эрдэмтдийн баг оролцсон удаан жилийн судалгааны үр дүнд “Артишок” эрүүл мэндийн ундаа бий болсон аж. Дархлааны тогтолцоог унагаж  байгаа сөрөг талыг өдөр тутмын хүнсээр буюу ундаагаар дамжуулан зохицуулж, биеэс хорыг гадагшлуулан, элдэв өвчлөлөөс урьдчилан сэргийлэх зэргээр худалдаанд гарсан цагаасаа л “ид шид” –ээ харуулж эхэлжээ. Ингэснээрээ “ Эмийг шүтэх бус, эрүүл хүнсийг шүтэж амьдрах цаг иржээ” гэдгийг монголчуудад сануулсан юм.

“Артишок” эрүүл мэндийн ундааны ач тус

Өсгөлөн явах, гадуур хооллох буюу бэлэн бүтээгдэхүүн идэх зэрэг нь бидний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлж, юун түрүүнд хоол боловсруулах эрхтэн цөс зогсонгиших, үрэвсэх, элэг бөөрөнд сөрөг нөлөөлөл үзүүлэх улмаар цусан хангамжинд нөлөөлөн дархлаа сульдахад хүргэж байна.

Ялангуяа хооллосны дараа хэвтэж зурагт үзэх, шууд унтах зэрэг нь цөсний үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлдэг. Манай улсын хүн амын дунд элэг, цөс, бөөрний өвчлөл давамгайлдаг нь ч үүнтэй холбоотой. Харин хооллосныхоо дараа ядаж нэг шил “Артишок” ундаа ууснаар хоол боловсруулалтыг түргэсгэж, цөсний ялгаралыг нэмэгдүүлэн, элэгний үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлдэг байна. Цөсний ялгаралт нэмэгдэн, цөс идэвхжиж эхэлсэнээр элэг болон бөөрний үйл ажиллагаа мөн идэвхиждэг. Энэхүү эрүүл мэндийн ундааны талаар сурвалжлах явцад сахартай буюу чихрийн шижин өвчтэй хүмүүс ч “Артишокийг хэрэглэж, тодорхой үр дүнд хүрч байгаа талаар олж мэдлээ. Тодруулбал сахарын өвчтэй хүмүүс “Артишок” эрүүл мэндийн ундааг тогтмол хэрэглэснээр сахарыг хэвийн хэмжээнд байлгаж чадна. Ялангуяа цөсний өвчтэй болон цөсөө авахуулсан хүмүүс тогтмол хэрэглэхэд үр дүн нь гойд мэдрэгддэг бөгөөд нойр булчирхай үрэвсэхээс сэргийлдгийг ч эрдэмтэн, судлаачид тогтоожээ.

 

2019-07-18T15:30:31+08:002019 оны 07-р сарын 18|Зөвлөгөө|

Leave A Comment