АРТИШОК БОЛ АШИГТАЙ ХҮНС

//АРТИШОК БОЛ АШИГТАЙ ХҮНС

АРТИШОК БОЛ АШИГТАЙ ХҮНС

assortiАртишокийг  дэлхийн улс үндэстний хоол, гал тогоонд өргөн хэрэглэдэг. Гэхдээ тэд өөр өөрийн онцлогт тохируулж хоол бэлтгэнэ. Тухайлбал, Францад шанзалсан, битүү жигнэсэн байдлаар хэрэглэдэг бол Италид ихэвчлэн нөөшилсөн байдлаар хэрэглэнэ. Артишокийн үйлдвэрлэлээр Итали, АНУ, Франц, Испани зэрэг орнууд дэлхийд тэргүүлдэг.

Артишокийг дангаар нь болон бусад хүнстэй хольж олон төрлийн зууш хоол хийж болно. Артишокийн боргоцойн хамгийн жижиг, шинэ хэсгээр зууш, шанцай хийнэ. Дунд зэргийн хэмжээтэй артишокийг жигнэх, шарах аргаар боловсруулна. Шинэхэн артишокийн зүрхэвчийг нимгэн хэрчиж шанцайнд шууд холино. Пицца, спагетти,  ризотто мэтийн итали үндэстний хоолонд  их зохицно. Түүнчлэн хонь, тахианы мах, загас, далайн гаралтай амьтан ургамал, бүх төрлийн ногоо, ялангуяа улаан лооль, мөөг, өргөст хэмх, нимбэг, чидуны жимстэй сайн нийцнэ. Манайд энд тэндгүй ургадаг гишүүнэ гэдэг ургамлыг артишоктой хольж хоол зууш бэлтгэхэд зохимжтой.
Артишокийг мөн нөөшилсөн, чанасан байдлаар хэрэглэнэ. Жижиг артишокийг давстай усанд 2 хэрчим нимбэг нэмж ойролцоогоор 20 минут чанана. Болсон эсэхийг шүдний чигчлүүрээр хатгаж мэдэж болно. Цөцгийн тос, саримсны няцалсан шүүстэй хольж хэрэглэхэд илүү сайхан амтлаг болно. Мөн хурц сүмстэй хольж хэрэглэнэ. Артишокийг чанах болгоход шилэн буюу керамик сав илүү зохимжтой.
Артишокоор бэлтгэсэн хоол, зуушийг тэр өдөрт нь багтаан хэрэглэх ёстойг анхаарах хэрэгтэй. . Амархан исэлдэж харладаг тул цэвэрлэсэн артишокийг цуу, нимбэгний шүүстэй найруулсан усанд хийж хадгална. Хөргөгчид 2-3 өдөр хадгалахад л муудаж эхэлнэ. Цэвэрлэх технолог ч өвөрмөц. Хамгийн амттай хэсэг нь дотор талын зүрхэвчийн зөөлөн махлаг хэсэг байдаг. Артишокийг хутга, сэрээний тусламжтайгаар иддэг.

2016-10-17T22:47:29+00:00 2015 оны 03-р сарын 22|Зөвлөгөө|

Leave A Comment