Орц:
- Аньс 1 кг
- Сахар 500 гр
- Ус 1 л
Хэрэглэгдэх зүйлс:
- Жигнүүр
- Ус буцалгагч
- Тогоо
- Сагс нарийн
- Халбага
- Шил, таглаа
Хийх арга:
- Гэмтэлгүй, муудаж гашлаагүй, шинэ аньсийг сонгож аваад навч болон бусад хогноос нь салгаж цэвэрлэнэ.
- Жижиг нүхтэй сагсанд шүүж усаар сайтар угаана.
- Уусмалаа найруулахдаа 1 л ус буцалгаад дээр нь 500 гр сахар хийж сахараа уустал хутгана.
- Бэлтгэсэн уусмал дээрээ жимсээ хийж 85 хэмд 5 минут байлгана.
- Жимсээ шүүж хөргөн савлана.
- Шүүж авсан уусмалаа 95 хэм хүртэл халаагаад халуунаар нь савласан жимсэн дээрээ хийнэ.
- Ариутгасан таглаагаар таглана.
- Хэрэв буцалсан усанд бол 5-6 минут, ууранд 10 минут бага гал дээр жигнэж ариутгана.
- Ариутгаад гарган доош харуулж хөргөнө.
INFO TV сэтгүүл №226 /2013/
Leave A Comment