Аньсны компот

Home/Зөвлөгөө/Аньсны компот

Аньсны компот

cowberryОрц:

  • Аньс 1 кг
  • Сахар 500 гр
  • Ус 1 литр
  • Гарц 720 гр-р 2 шил

Хийх арга:

  1. Аньсаа сонгохдоо гэмтэлгүй муудаж гашлаагүй, шинэ жимсийг сонгон аваад навч болон бусад хогноос нь салгаж цэвэрлэнэ. Урсгал усаар зайлж угаагаад жижиг нүхтэй сагсанд шүүнэ.
  2. Шил болон таглаагаа горимын дагуу угааж, ариутгаж бэлтгэнэ. Уусмалаа найруулахдаа 1 литр ус буцалгаад дээр нь 500гр элсэн чихэр хийж элсэн чихэрээ уустал нь хутгана.
  3. Бэлтгэсэн сиропон дээр жимсээ хийж халаагаад 85 хэмийн температурт 5 минут байлгана. Халууныг термометрийн тусламжтай хэмжинэ. 85 градуст хүрэхэд галаа багасгана.
  4. Жимсээ шүүж хөргөөнө. Хөргөөсөн жимсээ савлана. Шүүж авсан уусмалаа 95 хэм хүртэл халааж халуунаар нь савласан жимсэн дээрээ хийнэ.
  5. Ариутгасан таглаагаар таглана. Хэрэв буцалсан усанд бол 5-6 минут жигнэж ариутгана. Ариутгаад гаргаж доош нь харуулж хөргөнө.

Picture 008

Эрчүүдийг байлдан дагуулах 38 жор-с

2016-10-17T22:49:20+00:00 2013 оны 10-р сарын 28|Зөвлөгөө|

Leave A Comment