Антиоксидант гэж юу вэ?

Home/Зөвлөгөө/Антиоксидант гэж юу вэ?

Антиоксидант гэж юу вэ?

nersБид “антиоксидант” гэсэн vгийг олонтоо сонссон. Харин чухам яг юу болох, юунд агуулагддагийг төдийлөн сайн мэддэггvй. Тэгвэл антиоксидант гэдэг нь хvний бие организмын нэгдэх исэлдлийг саатуулж бууруулдаг байгалийн болон хиймэл бодисууд юм. Антиоксидантууд нь чөлөөт радикалд дутагдаж байгаа электроныг нөхөж өгснөөр тухайн эсийг ч, организмыг ч бvхэлд нь аюулгvй болгож хамгаалдаг. Ингэснээр хvний бие организмыг өөх тос болон нvvрс усны илvvдлээс ангижруулдаг. Сvvлийн жилvvдэд витаминуудын бие организмыг хоргvйжvvлэх буюу хэт исэлжилтээс хамгаалах vйлдэл ихээхэн анхаарал татах болсон бөгөөд ийм шинж чанар нь ялангуяа С, А, Е витаминд илvvтэй байдаг нь тогтоогдсон.

Бид шаардлагатай антиоксидантуудыг өдөр бvр хоол тэжээлээр авах боломжгүй байдаг. Тиймээс хvний биед шаардлагатай ялангуяа бие организмыг хэвийн байдалд оруулах, нөхөн сэргээх онцгой vйлчилгээтэй С, А, Е витаминууд болон Астаксантин, Селен зэрэг бодисуудыг агуулсан бvтээгдэхvvнvvдийг зайлшгvй хэрэглэх шаардлагатай. Нэрс жимс нь жимс болон хүнсний ногоонуудаас хамгийн ихээр антиоксидант агуулдаг. Та байгалийн гаралтай, хvчтэй антиоксидант агуулсан бvтээгдэхvvнийг заавал хэрэглэх ёстой юм. Бүхий л төрлийн дасгал хөдөлгөөн, ялангуяа фитнессээр хичээллэж байх явцад буюу хүндийн өргөлт хийх, гүйх үед энерги бодисын солилцооны өндөр түвшнээс болж чөлөөт радикалууд их хэмжээгээр боловсруулагддаг байна. Антиоксидантыг тогтмол хэрэглэснээр хүний биеийн дархлалын систем хүчирхэгждэг бөгөөд хөгшрөлтийг удаашруулж, зүрхний өвчин, хорт хавдраар өвдөх магадлалыг бууруулдаг байна.

Хэдийд хэрэглэх вэ? Хэрвээ та боломжтой л бол антиоксидантыг хооллох бүрдээ, хоолныхоо хоорондын зуушны хооронд хэрэглэх хэрэгтэй. Сүүлийн үеийн спорт, тэжээлийн талаарх олон улсын мэргэжилтнүүд бэлтгэл хийдэг хүн бэлтгэлийн өмнө болон дараа антиоксидантыг шууд хэрэглэх хэрэгтэй хэмээн зөвлөж байна. Антиоксидант нь цайр, байгалийн гаралтай ногоон цай, улаан дарс, зарим төрлийн жимс ногоонд тодорхой хэмжээнд агуулагддаг бөгөөд үүний дотроос хамгийн ихээр антиоксидант агуулдаг нь НЭРС жимс юм.

2016-10-17T22:47:48+00:00 2015 оны 01-р сарын 18|Зөвлөгөө|

Leave A Comment