Антибиотикийг яаж хэрэглэх вэ ?

Home/Зөвлөгөө/Антибиотикийг яаж хэрэглэх вэ ?

Антибиотикийг яаж хэрэглэх вэ ?

  • zurag16Эмийг хэзээ ч зажилж уудаггүй. Маш цөөн эмэнд зажил гэсэн заавар байдаг.
  • Эм антибиотикийг капсултай нь залгих ёстой. Гаднах хальс, капсул нь ходоодонд наалддаг гэх мэтийн буруу ойлголт байж болохгүй. Учир нь капсул нь гэдсэнд очиж задрах үйлчилгээтэй.
  • Антибиотикийг харьцангуй урт хугацаанд уух ёстой. Харин хүмүүс голдуу хоёроос гурван хоног уугаад орхичихдог зуршилтай. Ингэвэл өвчин чинь эдгэрэхгүй.
  • Антибиотик уух тохиолдолд үдээс өмнө, хойно, хоолны дараа гэх мэтийн буруу ойлголт, хэвшлээс салах хэрэгтэй. Антибиотикийг ууж байх үедээ цагийг нарийн, ягштал баримтлах хэрэгтэй. Тэгж байж хүссэн зорилгодоо хүрнэ.
  • Антибиотик ууж байх үедээ гадуур дэмий сэлгүүцэлгүй, хэвтрийн дэглэм барьж байвал зохино. Үйлчилгээний үр дүн ч сайжирдаг.

 

2016-10-17T22:46:44+00:00 2016 оны 01-р сарын 17|Зөвлөгөө|

Leave A Comment