Англи шарсан мах

//Англи шарсан мах

Англи шарсан мах

sharsan mahАнглиас гарал үүсэлтэй олон хоол, ундаа, түүний дотор ромштекс, ростбиф (Roast beef), бифштекс зэрэг шарсан махан хоолууд, porridge хэмээх овёъосоны зутан, чеддэр (честер ч гэж нэрлэдэг) бяслаг,  англи чунц (пудинг) шотланд виски, англи крем зэргийг дэлхийн аль ч орны томоохон зоогийг газрын хоолны цэснээс олж харж болно. Англи үндэстний хоолны гол хольц нь мах, загас, ногоо, будааны зүйл байдаг. Тэд загасны мах, сандвич гэж нэрлэдэг талхан зуушийг түгээмэл хэрэглэх боловч махан хоол харьцангуй их хэрэглэдэг ард түмэн юм.

Roast beef-ний орц:

  • Үхрийн гол мах 860 гр
  • Гурил 12гр
  • Шарах тос 40 гр

Цуужуулсан ногоонд:

  • Булцуут сонгино
  • Шар лууван
  • Цоохор майлзны үндэс
  • Яншуйн үндэс
  • Ургамлын тос
  • Саахар
  • Лаврын навч
  • Хар ба анхилуун повоор
  • Давс

Жоронд заасан ногооны зүйлийг хярж жижиглээд саахар, давс, ааг амттан зэргийг хольж шүүс ялгартал сайтар хутгаж холино.

Хувилж зүссэн махаа паалантай саванд хийж дээрээс нь ногоогоор хучаад сэрүүн байранд нэг хоног байлгана.

Дараа нь махаа гаргаж наалдсан ногооноос нь сайтар цэвэрлээд гурилд хөрвүүлж халаасан тосонд тал бүрээс нь хайрагдас тогттол шарна.

Ингэхдээ дотор тал нь түүхий шүүрхийвтэр байхаар бодож шардаг. Дараа нь шарах шүүгээнд 15-20 мин шар гүйцээн болгоно.

Ростбифийг их тосонд шарсан төмс, ногоогоор хачирлаж олгоно.

2016-10-17T22:47:05+00:00 2015 оны 08-р сарын 06|Зөвлөгөө|

Leave A Comment