Анар жимс

Home/Зөвлөгөө/Анар жимс

Анар жимс

Анар нь маш олон тооны гоёмсог ширхэглэсэн талсттай 400-1200 ш, гүн ягаан торгомсог өнгөтэй, тод улаан тансаг цэцэгтэй, амтлаг шүүслэг жимс юм.

Анар жимс 18 см хүртэл голч бүхий 600гр хэмжээтэй том ургасан тохиолдол бий.

Анар жимсийг Иранаас гаралтай гэж үздэг. Ойрхи Дорнодын улс орнуудад түүний хүнс тэжээлийн үнэт чанарыг усан үзэмтэй адилтгаж үздэг ажээ. Анар жимсийг эртний соёл иргэншилт улс гүрэнд өргөн хэрэглэдэг байсан нь Соломон хааны анар жимсний цэцэрлэг, Египетээс олдсон археологийн олдвороор нотлогджээ. Анар жимс хуурай бөгөөд чулуулаг бэл, энгэр газар ургахдаа дасан зохицсон, бөмбөгөр оройтой бутлаг модны жимс бөгөөд дулаан орчинг шаардах боловч гантай үед болон -15 С-тэй тэсвэртэй зэрлэг, таримал байдлаар Дундад Ази, Кавказын улс оронд ургадаг. Тасалгаанд 1м хүртэлх өндөр ургах одой анар жимсийг таривал тод улаан өнгийн том цэцэгс нь дэлгэрсэн үедээ маш гоёмсог сайхан, тансан үзэмжээрээ нүйд баясган, сэтгэл сэргээдэг.

Анарын шүүсэнд:

  • Сахар: 10-22%,
  • Нимбэгний хүчил 0.3-9% хүртэл,
  • С, В1, В2, В9, P, E витаминууд,
  • каротин, танин, антоциан, кумарин, идээлэгч бодис, элэг зэрэг биологийн идэвхт бодисууд агуулагдана.

Анар жимсийг шинэхэн байдлаар нь шууд идэж хэрэглэхээс гадна түүнээс шүүс гаргах, чанах, ханд, дарс, жүүс, хоолны сүмс, амтлагч, десерт, олон төрлийн амттан бэлтгэх зэргээр хэрэглэдэг.

Анарын шүүс ба гаднах хальс нь эмчилгээний шинж чанартай байна. Анар нь цусны хана хатуурахын эсрэг сайн нөлөөтэй, цус багадах өвчнийг илааршуулах зориулалтаар Өмнөд улс орны уламжлалт эмчилгээнд түгээмэл хэрэглэгддэг. Бага насны хүүхдэд маш сайн нөлөөтэй жимс юм. Хоол боловсруулах үйл ажиллагааг идэвхжүүлэх, хоонлы дуршлыг сэргээх, амны цангааг тайлах, хоолны үрэвсэл, гэдэсний цагаан хорхойг эмчлэхэд хэрэглэнэ. Анар тогтворжилт сайтай хар будагчийн үнэт бодис агуулагдана. Мөн түүний үрнээс хүнсний зориулалтын тос ялгаж ашигладаг.

2016-10-17T22:50:55+00:00 2012 оны 10-р сарын 02|Зөвлөгөө|

Leave A Comment