Анартай десерт

Home/Зөвлөгөө/Анартай десерт

Анартай десерт

dessert with-pomegranateОрц:

  • Хальсалсан миндаль
  • Самар  200 гр
  • Элсэн чихэр  200 гр
  • Сүү  0,5л
  • Желатин  25гр
  • Цөцгий  300мл
  • Анар жимс  2ш

Хийх арга:

  1. Самрыг 2 х/х элсэн чихэртэй нийлүүлэн нунтаглаж жижиглэнэ. Сүүг 4 х/х элсэн чихэртэй нийлүүлж буцалгаад дээр нь нунтагласан самраа цацаж хийгээд гал дээрээс гаргаж 1 цаг  хөргөнө.  Энэ хооронд желатиныг бага зэргийн усанд дэвтээж дараа нь базаж авна.
  2. Хөрсөн сүүг шүүгээд гал дээр тавьж халаагаад  дээр нь дэвтээсэн желатинаа хийж хутгана. Цөцгийг хөөсөртлө нь хутгаад сүүн дээр нэмж хутгана.  Уг хольцоо хэвэнд хийж хөргөгчинд 3 цаг байлгана.
  3. Анар жимсийг хальслаад  1 х/х хэмжээтэйг цааш тавиад, бусдыг нь блендэрт хийж  нухашлана. Нухашийг шүүгээд  дээр нь үлдсэн  элсэн чихрээ нэмж 20 минут чанаад гал дээрээс гаргаж хөргөнө.  Хөргөгчнөөс царцаасан цөцгийтэй амттанг гаргаж дээр нь анарын шүүсээ асгаад үлдээсэн анарыг дээгүүр нь цацаж чимэглэнэ.

Гэр гэртээ тогоос №08 /2013/

2016-10-17T22:49:13+00:00 2013 оны 11-р сарын 25|Зөвлөгөө|

Leave A Comment