Ананасны компот /Хан боргоцой/

Home/Зөвлөгөө/Ананасны компот /Хан боргоцой/

Ананасны компот /Хан боргоцой/

pineappleОрц:

  • Ананас 2 ш

Уусмалд:

  • Ус 1 литр
  • Сахар 200 гр
  • Гарц 3 шил /720гр/

Хийх арга:

  1. Ананас нь тод улбар шар өнгөтэй навч нь тод ногоон байдаг. Ямар нэгэн хөгц толбогүй, хатуу шүүслэг ананасыг сонгоно. Жимсээ том заазуураар хөндлөн нэгэн жигд хавтгай хэлбэртэй хэрчиж хуваана.
  2. Жижиг хутгаар хальсыг нь зүсэж авна. Хүйтэн цэвэр усанд угааж цэвэрлэнэ. Жимсээ дөрвөлжин шоо хэлбэртэйгээр хэрчинэ. Өөрийн хүссэнээр бас хэрчиж болно.
  3. Буцалсан халуун усанд элсэн чихэрээ орцын дагуу хийж сайтар хутгана. Хэрчсэн жимсээ ариутгасан шилэндээ савлана. Савласан жимсэн дээрээс уусмалаа хийнэ.
  4. Уусмал хийсний дараа ариутгасан таглаагаар таглана. Тагласан компотоо жигнүүр дээр тавьж дээрээс нь түмпэн хөмрөөд 20 минут жигнэнэ. Доош харуулснаар таглааны резин шилэндээ сайн наалдаж өгнө.

Picture 007

Эрчүүдийг байлдан дагуулах 38 жор-с

2016-10-17T22:49:24+00:00 2013 оны 10-р сарын 28|Зөвлөгөө|

Leave A Comment