Амьтдын махны ашиг тус

Home/Зөвлөгөө/Амьтдын махны ашиг тус

Амьтдын махны ашиг тус

deer2Мах нь хүний биед зайлшгүй шаардлагатай уургын гол эх үүсвэрийн нэг билээ. Хүнийг эмчлэх гэж огтлож, хэрчихээс илүү эрүүл, урт удаан наслуулах гайхамшигт увидас Монгол анагаах ухаанд их ажээ. Өөрөөр хэлбэл ямар амьтны мах ямар өвчинд сайн, илааршуулдаг болохыг Монголын олон ном зохиолд дурьдсан байдаг билээ.Гэхдээ энэ удаад бид бүхний өдөр тутам хэрэглэдэг үхэр, хонь, гахай, тахиа, адууны махны тухай биш тэр бүр ховорхон олддог ангын махны ашиг тусын талаар танилцуулья.

Бугын мах

Хамгийн соргог газарт бэлчиж, рашааны тунгалгийг ууж, балчиргана зэрэг нян устгах чадалтай ургамал түүний дотор их зул цэцэг /бугын зуулт/ иддэг тул өвөл мах нь хөлддөггүй, зун амар ялзарч өмхийрдөггүй, газар тавихад мах нь өвс, шороо болдоггүй. Буга бол эмийн ховор чухал амьтан юм. Бугын мах, цусан ба ясан эвэр, сүүл, шүд, зүрхний цус, арьс нь эмийн найрлагад ордог. Бугын шинэ ургасан эврийг улайсган хүүршүүлээд архинд хийж, хоёр хоног дэвтээгээд, эмийн журмаар өлөн уухад нуруу, бэлхүүс, бөөр өвдөхийг дарна. Бугын хосонд өөхийг нь чихэж, шарж идэхэд хорт өвчнөөс сэргийлэх бөгөөд үе гишүү хөшиж татахыг хориглоно. Бугын мах тэгш чанартай, аливаа этгээд өвчнийг засна. Мөн түүхий махыг нь “ярма хуажуу”-тай няцалж, саа өвчтөний муруйсан талд түрхвэл ам, хамар муруйсныг засдаг. Бугын сүүлийг нь чанаж уувал бөөрний үрэвслийг дарна. Бугын цусыг архиар даруулж уувал уушгинаас цус алдахыг болон эмэгтэй хүний савнаас цус алдахыг зогсооно. Шүдийг нь билүүдэж гарсан баасыг нь “хулгана яр”-т түрхэж эдгээнэ. Ясан эврийг нь шатааж талхлан чонын соёоны хамт хөхний хавдарт түрхэж эдгээнэ. Халуун сэвс гүзээгээр нь хөлийн үе гишүү өвдгийг орооход шар усны өвчин арилдаг. Бугын цусан эвэр цусны охь бөгөөд бэлгийн даавар, фосфор, кальци агуулдаг тул мэдрэл муудахад хэрэглэдэг эмийн олон жор найрлагад оруулдаг. Бие махбодын амьдрах чадварыг дээшлүүлж, зүрхний үйлдлийг сайжруулж, зүрхний булчинг тайвшруулах, яр шархыг дарах үйлдэлтэй. Ясан эврээр нь тамир сайжруулах эм, эвэрт эм хийдэг.

Хандгай бугын мах

Махыг нь чанаж идэн, шөлийг нь уухад тамир тэтгэж, чадал оруулдаг. Хандгайн мах, тос, чөмөг, цусан эвэр нь монгол эмийн жор найрлагад орно. Хандгайн ясыг архинд хийж хандалж уувал ядаргааг тайлж, тамир тэнхээг нөхнө. Хандгайн цусан эвэр хүний биед учрах таван хатингарыг дардаг. Үүнд арьс атирах, үс унах, цусан тамир доройтох, мах цуурах, идээ ундаанд дургүй болох, дөрвөн мөч сулрах, нүд бүрэлзэх зэргийг засах эмийн жор найрлагад ордог.

Бор гөрөөсний мах

Гурын эвэр өвөлдөө гуужиж, хавар цусан эвэр ургадаг. Цусан эврийг “Эвэр-3″ гэдэг тамир, цус төлжүүлэх эмэнд хэрэглэдэг. Яргуйд цадсан бор гөрөөсний мах, цус, элэг хүний биеийн тамирыг нөхөх онцгой шидтэй эм юм. Элгийг нь түүхий шахуугаар идэхэд элэгний хатингарлыг арилгах бөгөөд чөмгийг нь галд хийж болгоод ташиж идэхэд тамирыг нөхнө. Махыг нь сармис, сонгинотой хольж хуураад, тарагтай идэхэд салшгүй сайхан хоол болдог.

www.uvsnutag.mn-с

2016-10-17T22:49:01+00:00 2014 оны 01-р сарын 07|Зөвлөгөө|

Leave A Comment