Амьтдын махны ашиг тус 2

//Амьтдын махны ашиг тус 2

Амьтдын махны ашиг тус 2

Brown-Large_01Баавгай

Баавгайн мах нь олон тєрлийн євчнийг анагаах чадалтай. Дотор эрхтэн муудах, ходоод гэдэсний хямрал, эмэгтэйчvvдийн савны євчин, хєхний хавдар, сарын тэмдэг саатах зэрэгт их тустай. Мєн баавгайн тос нь тvлэгдэлт, шархыг ямар ч сорвигуй, хурдан эдгээх увдистай ажээ. Мах нь бүлээн чанартай, цөс, яс, өөх, тархи, тавхай, шөрмөс, ордог. Мах нь хий дарж, бөөлжихийг зогсоож, бам, шар усыг хатаана. Тавхай нь биеийн тамир хүчийг сэлбэдэг. Тархийг нь идвэл үс унах, чих дүлийрэхийг зогсооно. Баавгайн цөс бол эмийн дээд бөгөөд цус алдах үед судасны амыг боож, шархыг анагаах, шарыг арилгаж, нүдний өвчнийг арилгах ба элэгний өвчнийг засдаг. Баавгайн махыг хар перец, сонгино, сармис, давс, гагол гүргүм зэрэгтэй хольж буцалган, шөлийг нь уувал хий хуянг дарж, мэдрэл алдрах өвчнийг эдгээнэ. Баавгайн тосыг хожгор яр, үлд зэргийг арилгах ба шар усны өвчнөөр өвдөгний нүд өвдөхийг засдаг.

Зээрийн мах

Мах нь амт чанарын хувьд хамгийн сайханд ордог.  Зээрийн мах, тос, эвэр эмийн жор найрлагад ордог. Махыг нь идэхэд тамирыг сэлбэж, хүйтнээр хаагдаж боогдсон эмгэгийг тавиулна. Зээрийн эвэр хоёр цэнг чанаж цагаан чихэртэй хольж уулгахад хүүхдийн тагшуур ханиад дарагдана. Зээрийн цус 2-4 цэнг халуунаар нь уухад цус төлжүүлж, бие хатингар болсныг засна. Зээрийн эвэр, гэдэс өвчнийг дардаг.

Аргал, угалзын мах

Аргалын мах угалзын махнаас илүү амттай. Угалзын мах тэгш чанартай бөгөөд эмэнд орно. Аргалын эвэр халууныг дарж, угалзын мах уушги эмэгтэй хүний өвчинд өвчинд сайн. Аргалын цус архины өвчнийг арилгаж угалзын мах хор тайлж ус, идээ бээрийг хатаах чадалтай. Аргал угалзын бөөрийг нь авч сүүнд чанаж идвэл тамиржуулж, бөөрний өвчин, шээс чавдагших, боогдох, гоожих зэрэг засал мухардсан өвчнийг дарахдаа сайн.

Ангир ямааны мах

Мах, цус, эвэр, цөс, элэг нь эмэнд ордог. Махыг нь чанаж идвэл тамирыг сэлбэнэ, элгийг нь тасдаж, архиар даруулж уувал нүдний харалганыг арилгаж, цөсийг нь нүдэнд дусаавал нүдний хөлх, “нүдний үүл” арилна. Цусыг нь цээж бэртсэнээс тогтсон цусыг хайлуулах ба сарын тэмдэг саатсан үед хэрэглэдэг. Янгирын эврийг шатааж нүүрсийг нь талхлан нэг цэн усаар даруулж уухад гэдэс, ходоодонд үүссэн хавдрыг дардаг.

foxVнэгний мах

Vнэгний мах, уушиг, тос нь уушигны євчнийг анагаах талаараа гарамгай сайн. Vнэгний уушгийг уушигны євчин эдгээх эмэнд хэрэглэдэг. Уушигны хатгаа, уушиг идээлэх, устах євчинг эдгээхэд маш тустай байдаг байна.

Шилvvс

Шилvvсний мах загасны мах шиг цагаан байдгаараа онцлогтой. Мах нь ходоодны шингэлт муудсаныг засаж, тамир тэнхээ алдсаныг тэтгэж, гэдэс нь хатгааг дарна.

Эх сурвалж uvsnutag.mn-c

2016-10-17T22:49:01+00:00 2014 оны 01-р сарын 13|Зөвлөгөө|

Leave A Comment