Орц:
- Гадил жимс 3 ш
- Шоколад 100 гр
- Элсэн чихэр 50 гр
- Цөцгий 250 гр
- Нимбэгний шүүс
Хийх арга:
- Гадил жимсээ цэвэрлээд жижиг хэмжээтэй харчинэ. Дараа нь элсэн чихэр, нимбэгний шүүстэй нийлүүлж нухаш болтол нь хутгана. Хутгагч миксер байвал зүгээр.
- Бий болсон холимогт, хутгасан цөцгийгөө хийгээд крем маягийн паст болтол нь хутгана. Үүний дараа бэлтгэсэн том хундаганд хийгээд 3-4 цаг хөргөгчинд тавина.
- Хөлдсөний дараа усны ууранд хайлуулсан шоколадаар чимэглээрэй.
INFO TV №237 /2013/
Leave A Comment