Амтлаг сүмстэй кекс

//Амтлаг сүмстэй кекс

Амтлаг сүмстэй кекс

66Орц : (6 порц)

  • Өндөг 6 ш
  • Өндөгийн шар 2 ш
  • Элсэн чихэр 150 гр
  • Гурил 160 гр
  • Крахмал 1 х/х
  • Хөвсийлгөгч (разрыхлителья) 1 ц/х
  • Интоорын компотны шүүс 200 гр
  • Ром дарс 3-4 х/х
  • Цөцгий 250 гр
  • Цөцгийн тос

Хийх арга :

  1. Өндөг, элсэн чихрийг нийлүүлж хөөсөртөл нь хутгана. Дараа нь хөөлгөгчтэй хольж багсарсан гурилаа бага багаар маш удаан гоожуулан хийж зөөлөн зуурна. Зуурмагийг цөцгийн тосоор тосолж хуурай гурил цацсан хэвэнд хийж, 210 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 30 минут жигнэнэ.
  2. Бэлэн болсон кексийг хөргөөд гадаргууд нь том багсаар 2 х/х ром дарсатай нийлүүлж хутгасан интоорын шүүс битүү түрхэнэ.
  3. Цөцгий, өндөгний шар, крахмалыг нийлүүлж, халуун устай саванд тавьж зуурах бөгөөд дээр нь үлдсэн ром дарс нэмж сайтар зуурч сүмс бэлэн болно. Ширээнд өгөхийн өмнө кекс дээгүүр ром дарстай амтат сүмс асгаж өгнө.

 

 

 

 

 

 

 

 

 

 

2016-10-17T22:47:43+00:00 2015 оны 01-р сарын 26|Зөвлөгөө|

Leave A Comment