Амтат 3 төрлийн коктейль

//Амтат 3 төрлийн коктейль

Амтат 3 төрлийн коктейль

b1fcroppedСүү тоорны коктейль  

Орц: 4 хүн

  • Тоор 2 ш
  • Сүү 200 мл
  • Цөцгийтэй зайрмаг 200 гр
  • Ванильны сахар 20 гр

Хийх арга:

  1. Тоорыг хальсалж шоо дөрвөлжин хэрчинэ. Блендэрт сүү, тоор, ванильны сахарыг нийлүүлэн хийж 2 минут орчим эргүүлнэ.
  2. Дээр нь зайрмагаа нэмж дахин хэдэн минут хутгаж бэлэн болгоно. Жимстэй сүүний зөөлөн амттай коктейлийг аягалж өөрийн хүссэнээр чимээрэй.

pear cocktailЛийрийн коктейль

Орц: 4 хүн

  • Лийр 2 ш
  • Сүү 200 мл
  • Тараг /иогурт/ 100 гр
  • Цөцгийтэй зайрмаг 100 гр
  • Чимэглэлд гааны навч

Хийх арга:

  1. Лийрийг угааж хальслаад гол үрийг авч цэвэрлэн жижиг дөрвөлжлөн хэрчинэ. Сүү, иогурт, зайрмаг болон лийрийг нийлүүлж блендэрт хийгээд нэгэн жигд бүтэцтэй болгож хутгана.
  2. Бэлэн болсон коктейлийг хундаганд хийж гааны навчаар чимэглэнэ.

Шилэн коктейль

Орц: 1 хүн

  • Джин 20 мл
  • Жүржийн ликёр 20 мл
  • Нимбэгний шүүс 20 мл
  • Оргилуун дарс 75 мл
  • Алимны хэрчмүүд, мөс

Хийх арга:

  1. Джин, жүржийн шүүс, нимбэгний шүүсийг мөстэй нийлүүлж шейкэрт хийж сэгсэрнэ. Коктейлийн хундаганд хийж оргилуун дарсаа нэмнэ.
  2. Алимны хэрчмүүдээр коктейлийг чимэглэнэ.
2016-10-17T22:48:40+00:00 2014 оны 03-р сарын 27|Зөвлөгөө|

Leave A Comment