Амтат 2 төрлийн салат

Home/Зөвлөгөө/Амтат 2 төрлийн салат

Амтат 2 төрлийн салат

gerБаялаг салат

Орц:  2 хүн

  • Байцаа 200 гр
  • Лууван  100 гр
  • Чангаанз  50 гр
  • Ясгүй хар чавга  50 гр
  • Цөцгий  2 х/х
  • Салат амтлагч 1 ц/х
  • Нимбэг  1 ш
  • Яншуй

Хийх арга:

  1. Чангаанз болон хар чавгыг хүйтэн усанд дэвтээгээд дараа нь зөөлөртөл нь чанаад гаргаж хөргөөд урт нарийхан хэрчинэ. Цэвэрлэж бэлтгэсэн байцаа болон лууванг урт нарийхан хэрчинэ.
  2. Өндөр шилэн саванд салатны орцуудыг үелүүлэн хийгээд  дээр нь салат амтлагчтай хольж хутгасан цөцгий хийгээд, дээр нь салат амтлагчтай хольж хутгасан цөцгий хийгээд, яншуй нимбэгний хальсаар чимэглэнэ.

night saladҮдэш салат

Орц: 4 хүн

  • Кальмар
  • Өнгө өнгийн амтат чинжүү  100 гр
  • Алим  1 ш
  • Лаазалсан эрдэнэ шиш  70 гр
  • Жүрж  1 ш
  • Бяслаг  40 гр
  • Давс
  • Салат амтлагч
  • Ургамлын тос  2 х/х
  • Уксус  /9%ийн /  1 х/х
  • Нунтаг чили
  • Салатны навч

Хийх арга:

  1. Кальмарыг угаагаад дотор гадар илүүдэл ургацаг хальснаас нь салгаад,давсалсан халуун ус нэмж хийгээд 5 мин чанаад гаргаж хөргөнө. Чинжүү алимыг угаагаад урт нарийхан, жүржийг том томоор хэрчинэ.
  2. Амтлагчны бүх орцыг нийлүүлж хутгана.  Бэлтгэсэн салатны орцуудаа нийлүүлж хутгаад, салатны навч дэвссэн тавганд хийж дээгүүр нь үйрүүлсэн бяслаг цацаж өгөөд , салат амтлагчаа дээгүүр нь асгана.
2016-10-17T22:48:37+00:00 2014 оны 04-р сарын 12|Зөвлөгөө|

Leave A Comment