Амтат 2 төрлийн бялуу

//Амтат 2 төрлийн бялуу

Амтат 2 төрлийн бялуу

Fruit-cake2Хатаасан жимстэй бялуу

Орц:

  • Гурил 160 гр
  • Өндөг 4 ш
  • Элсэн чихэр 200  гр
  • Нимбэг 1 ш
  • Цөцгийн тос 200 гр
  • Үйрүүлсэн фундук самар 40 гр
  • Хальсалсан миндаль самар 40 гр
  • Жижиглэж хэрчсэн жүржийн хальс 2 х/х
  • Хатаасан жимс 225 гр
  • Ясгүй үзэм 450 гр
  • Чангаанз 150 гр
  • Нунтаг корица ½ ц/х
  • Сүү 2 х/х
  •  Гүйлсний джем  8 х/х

Хийх арга:

  1. Жижиглэж хэрчсэн чангаанз, жүржийн хальс, үзмийг саванд хийгээд дээр нь 3 х/х бренди нэмж хутгаад 12 цаг байлгана.
  2. Цөцгийн тосыг жижиглэж хэрчсэн нимбэгний хальс, элсэн чихэртэй нийлүүлж хутгана. Өндгийг хөөсөртөл нь хутгаад дээр нь цөцгийн тостой хольцоо нэмж зуурна.
  3. Гурилыг корицатай нийүүлж багсраад, цөцгийн тостой зуурмаг дээр нэмж зуураад дараа нь хатаасан жимс жижиглэж үйрүүлсэн 2 төрлийн самар, сүүгээ нэмж зуурна.
  4. Тэвшинд пергамент цаас давсэж тослоод зуурмагаа хийж 150-160 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд 1,5 цаг жигнэнэ.
  5. Бэлэн болсон бялууг хөргөөд үлдсэн брендигээ дээгүүр нь цацаж өгөөд гүйлсний джем, хатаасан жимсээр чимэглэнэ.

???????????????????????????????Зөгийн балтай бялуу

Орц:

Зуурмагт:

  • Гурил 160 гр
  • Элсэн чихэр 1 х/х
  • Цөцгийн тос 100 гр
  • Хөөлгөгч 1 х/х
  • Сүү 6 х/х
  • Давс ½ ц/х
  • Өндөг 4 ш

Чихрийн уусмалд:

  • Зөгийн бал 6 х/х
  • Ус 6 х/х
  • Ром дарс 1 х/х

Хийх арга:

  1. Зуурмаг бэлтгэхдээ: хөөлгөгчийг бүлээн сүү, элсэн чихэр, 2 х/х гурилтай нийлүүлж зуураад 20 минут байлгана.
  2. Дээр нь өндөг үлдсэн гурил болон бусад бүх орцоо нэмж хийгээд сайтар зуурч дулаан газарт 30 минут тавина.
  3. Зуурмагийг тосолсон дугуй хэвэнд хийж хөөтөл нь дулаан газарт хэсэг байлгаад дараа нь шарах шүүгээнд 20 минут жигнэнэ.
  4. Зөгийн балтай бялууг гаргаад хөргөнө. Энэ хооронд зөгийн баланд ус нэмж халаагаад дээр нь ром дарс  нэмж хутгаад 2/3 хэсгийг нь бялуун дээгүүр асгаж бялуундаа шингэж уустал нь хэсэг байлгана.
  5. Бялууг тэвшнээс салгаж аваад таваглаж шоколадаар чимэглээд үлдсэн чихрийн уусмалаа дээгүүр нь асгаж өгнө.

2016-10-17T22:48:40+00:00 2014 оны 03-р сарын 30|Зөвлөгөө|

Leave A Comment