Амтат чинжүү

//Амтат чинжүү

Амтат чинжүү

Амтат чинжүү нь маш олон өнгөтэй байдгаас хамгийн түгээмэл байдаг нь улаан, ногоон, шар өнгөтэй байдаг. Ногоон чинжүү шар болон улбар шараа бодвол бага зэрэг гашуун харин улаан нь маш гоё амттай. Чинжүү нь Мексик, төв Америк, Өмнөд Америкт нутагшсан байсанаас 1493 онд Испани руу үрийг нь импортлосоноор тэндээс Европ болон Азийн орнууд руу тархсан. Чинжүүг ургуулах хамгийн таатай температур нь 210С-290С хэмийн дулаантай, чийглэг хөрс байна.

Шинэ амтат чинжүүг хөргөгчид нэг долоо хоног хадгалж болох бөгөөд агаар ордоггүй саванд бүтнээр нь хөлдөөж хадгалж болно. Амтат чинжүүг угааж үрийг нь салгаж цэвэрлэсний дараа хэрчээд түүхийгээр нь зууш хийх, тосонд хуурч хоолны хачирт хэрэглэхээс гадна бусад хүнсний ногоотой хольж нөөшилж болно.

Амтат чинжүүг тогтмол хэрэглэх нь эрүүл мэндэд олон ач тустай:

Илчлэг багатай тул биеийн жин барих үед хэрэглэхэд тохиромжтой.

нүдний эрүүл мэндийг хамгаалж, нүдний болор цайхаас сэргийлнэ.

Цусны холестериныг бууруулж, судас хатуурахаас сэргийлж зүрх судасны эрүүл мэндийг дэмжинэ.

Ясны болон үе мөчний өвчнөөс сэргийлэх, өвдөлт намдаах ач тустай.

Эд, эсийг гаднын таагүй хүчин зүйлсийн нөлөөгөөр гэмтэхээс хамгаална.

Дархлаа дэмжиж хорт хавдраас сэргийлнэ. Ялангуяа улаан өнгийн амтат чинжүү, шар хулуу, эрдэнэ шиш, амтат жүрж, тоор, шар лууван зэрэг улбар шаргал өнгөтэй ногоо, жимс нь уушгиний хорт хавдраас сэргийлэх үйлчлэлтэй болох нь судалгаагаар тогтоогджээ.

 

2018-11-01T14:12:55+00:00 2018 оны 11-р сарын 01|Зөвлөгөө|

Leave A Comment