Орц:
- Чинжүү 2 кг
Уусмалд: 1 литрт
- Давс 25 гр
- Сахар 25 гр
- Уксус 5 гр /70%/
Амтлагч: 1 шилэнд
- Сонгино 1 цагираг хэрчим
- Сармис 1 хумс
- Гоньд 3 гр
- Хар үрлэн перец 3-5 ш
- Лаврын навч 1 ш
Хийх арга:
- Чинжүүгээ сонгоно. Сонгохдоо нэгэн жигд тод өнгөтэйг сонгоно. Болж өгвөл амтат чинжүү нь хүрэн улаан өнгөтэй байвал зохино.
- Чинжүүгээ ишний хэсгээр 2 хуваагаад үр болон доторх цайвар махлаг хэсгийг авна. Арилгасан чинжүүгээ усанд дэвтээж, урсгал усанд угаана.
- Угаасан шил таглаагаа жигнүүрт 5 минут ариутгана.
- Амтлагчаа бэлтгэхдээ сонгино 1 цагираг, лаврын навч 1 ш, гоньд 1 багц, үрлэн перец 3-5 ш, сармис 1 хумс хийнэ.
- Уусмал бэлтгэхдээ усаа буцалгаж 1 литр усанд давс 25 гр, сахар 25 гр, уксус /70%/ 5 гр-г хийж сайтар хутгаж найруулна.
- Чинжүүгээ амтлагч хийж бэлтгэсэн шилэндээ савлаж, уусмалаа хийнэ. Уусмал шилний амсараас 0,5 см зайтай дутуу хийнэ.
- Уусмал хийсний дараа ариутгасан таглаагаар таглана. Буузны жигнүүр дээр тагласан ногоогоо тавьж 20 минут жигнэж ариутгана. Хэрэв шилтэй ногоо жигнүүрээс илүү гарвал дээр нь түмпэн хөмөрнө.
- Бэлэн болсон бүтээгдэхүүнээ таглааг нь чангалж, доош харуулж хөргөөнө.
Эрчүүдийг байлдан дагуулах 38 жор, Ц.Төгсөө, 2007
Leave A Comment