Амтат чинжүү дарах

Home/Зөвлөгөө/Амтат чинжүү дарах

Амтат чинжүү дарах

Pepper webОрц:

o   Амтат чинжүү 3 кг

o   Ус 1 л

o   Элсэн чихэр 1,5 стакан

o   Цагаан цуу 3 %-н 1,5 стакан

o   Хэрэв 9 %-н цуу бол 0,5 стакан

o   Ургамлын цэвэр тос 1 аяга

o   Давс 2 х/х

Дээрхи орц нь тус бүр 1 литрийн эзэлхүүнтэй 3 ш шилэн саванд дарагдах амтат чинжүүний орц болно.

Хийх арга:

  1. Шилэн сав болон тагийг содтой усаар сайтар угааж ариутгана. Амтат чинжүүг иш, үрээс нь цэвэрлэж угаасны дараа дөрөв хувааж хэрчинэ.
  2. Савтай усанд давс, элсэн чихэр, цуу, ургамлын тосоо хийж сайтар хутгаад нэг удаа буцалгаж уусмал /маринад/ бэлтгэнэ.
  3. Буцламгай уусмалд амтат чинжүүгээ хийж буцалж эхэлснээс хойш 5 минут чанана. Дараа нь амтат чинжүүг шилэн сав тус бүрт тэнцүү хэмжээтэй хийж дээрээс нь уусмалаа нэмээд нягт таглан ширээн дээр өнхрүүлж ногоог жигд тараана.
  4. Ингээд хөргөсний дараа тагаар нь доош харуулж тавина.
2016-10-17T22:48:12+00:00 2014 оны 10-р сарын 04|Зөвлөгөө|

Leave A Comment