Амтат чинжүүтэй Шницель

//Амтат чинжүүтэй Шницель

Амтат чинжүүтэй Шницель

4Орц:  4 хүн

  • Шар, улаан амтат чинжүү тус бүр 1 ш
  • Сонгино 1 ш
  • Гахайн мах 4 хэрчим /тус бүр 150 гр/
  • Хайлуулсан тос 50 гр
  • Давс, нунтаг хар перец
  • Нунтаг улаан перец 1 х/х
  • Улаан дарс 100 мл
  • Шөл 250 мл
  • Жижиглэж хэрчсэн майоран 1-2 ш
  • Крахмал 1 ц/х
  • Элсэн чихэр, цөцгийн тос

Хийх арга:

  1. Амтат чинжүү болон сонгиныг хальслаад сонгиныг тал цагираг, чинжүүг урт нарийхан хэрчинэ. Махыг бага зэрэг давтаад хайлуулсан тосонд 2 талаар нь эргүүлэн тус бүр 2 минут шараад давс, перецээр амтлаад тавганд гаргаж халуунаар байлгахын тулд 50 хэм хүртэл халаасан шарах шүүгээнд хийж тавина.
  2. Мах шарсан хайруулын тавганд амтат чинжүү, сонгиноо хийж бага зэрэг хуураад улаан перец, дарс, шөл нэмж хутгаад 10 минут жигнэнэ.
  3. Дээр нь майоран крахмал нэмж өтгөртөл нь буцалгаад цөцгийн тос, давс , перец элсэн чихэр нэмж  хутгаад  сүмс бэлэн болно. Шницелийг ширээнд өгөхдөө жигнэсэн амтат чинжүүгээ дагуулна.

 

 

2016-10-17T22:47:54+00:00 2014 оны 12-р сарын 26|Зөвлөгөө|

Leave A Comment