Амтат чинжүүний ач тус

//Амтат чинжүүний ач тус

Амтат чинжүүний ач тус

Амтат чинжүүг тогтмол хэрэглэх нь эрүүл мэндэд олон ач тустай:

  1. Илчлэг багатай тул биеийн жин барих үед хэрэглэхэд тохиромжтой.
  2. нүдний эрүүл мэндийг хамгаалж, нүдний болор цайхаас сэргийлнэ.
  3. Цусны холестериныг бууруулж, судас хатуурахаас сэргийлж зүрх судасны эрүүл мэндийг дэмжинэ.
  4. Ясны болон үе мөчний өвчнөөс сэргийлэх, өвдөлт намдаах ач тустай.
  5. Эд, эсийг гаднын таагүй хүчин зүйлсийн нөлөөгөөр гэмтэхээс хамгаална.
  6. Дархлаа дэмжиж хорт хавдраас сэргийлнэ. Ялангуяа улаан өнгийн амтат чинжүү,шар хулуу, эрдэнэ шиш, амтат жүрж, тоор, шар лууван зэрэг улбар шаргал өнгөтэй ногоо, жимс нь уушгиний хорт хавдраас сэргийлэх үйлчлэлтэй болох нь судалгаагаар тогтоогджээ.

Амтат чинжүүний хэрэглээ

   Амтат чинжүү нь улаан, ногоон, шар өнгөтэй байдаг. Энэ нь ислэг, фолийн хүчил, С, А, Е, К, В1, В3, В6 аминдэм, магни, фосфор, төмөр, цайр зэрэг эрдэс бодис агуулдаг. Түүний найрлагад капсайцин, каротин, лютейн, ликопен зэрэг бактериас хамгаалах, үрэвсэл намдаах, хорт хавдар, чихрийн шижин, зүрх судасны өвчнөөс сэргийлэх үйлчлэлтэй бодисууд байдаг нь тогтоожээ.

Шинэ амтат чинжүүг хөргөгчид нэг долоо хоног хадгалж болох бөгөөд агаар ордоггүй саванд бүтнээр нь хөлдөөж хадгалж болно. Амтат чинжүүг угааж үрийг нь салгаж цэвэрлэсний дараа хэрчээд түүхийгээр нь зууш хийх, тосонд хуурч хоолны хачирт хэрэглэхээс гадна бусад хүнсний ногоотой хольж нөөшилж болно.

Амтат чинжүүний давуу талууд

  • Дархлаа сайжруулна
  • Үрэвсэл намдаана
  • Зүрхний өвчлөлөөс сэргийлнэ
  • Бактери, вирусийн халдвараас сэргийлнэ
  • Биеийн жинг хэвийн байлгана
  • Хорт хавдраас сэргийлнэ

Эх сурвалж: SDC-с гаргасан “Хүнсний ногооны ач тус, хэрэглээ” гарын авлагаас

2017-12-11T09:39:09+00:00 2017 оны 12-р сарын 11|Зөвлөгөө|

Leave A Comment