Амтат сүмстэй тефтель

Home/Зөвлөгөө/Амтат сүмстэй тефтель

Амтат сүмстэй тефтель

ОРЦ: (4 порц)teftel

  • Татсан мах 1 кг
  • Агшаасан будаа 2 аяга
  • Ургамлын тос 4 х/х
  • Томатны паст 2 х/х
  • Лууван 1 ш
  • Сонгино 1/4 ш
  • Давс
  • Нунтаг хар перец
  • Гурил 150 гр
  • Ус 1 аяга

Хийх арга:

  1. Цагаан будааг татсан махтай нийлүүлж сайтар холиод жигд хэмжээтэй бөөрөнхий махнууд хийж, хуурай гурилд өнхөрүүлээд, дунд зэргийн гал дээр халаасан ургамлын тосонд шарж болгоно.
  2. Тефтелийг шарж байх зуур сүмсээ бэлтгэнэ. Лууванг жижиглэж хэрчээд ургамлын тосонд хуурч дээр нь томатны паст, ус, давс, перец, усанд зуурсан гурил нэмж буцалгана.
  3. Шарсан тефтелийг саванд хийгээд сүмсээ дээр нь асгаж өгөөд таглаж зөөлөн гал дээр 40 минут жигнэнэ. Печь буюу богино долгионы зууханд бол 16-20 минут жигнэхэд болно.
2016-10-17T22:48:20+00:00 2014 оны 08-р сарын 14|Зөвлөгөө|

Leave A Comment